solongonews
Иргэдийн төлөө үйлчилгээг зорилго болгосон улсын зэрэглэлийн цахилгаан эрчим хүчний компани
2015-04-17 17:28
ШББХ-ны Цахилгааны эрчим хүчний компани ӨМ-ын харьяалал дахь Цахилгааны эрчим хүчний компани байснаа 2006 онд Дундад улсын цахилгаан эрчим хүчний ШББХ дахь Цахилгаан эрчим хүчний компаниар дэвшсэн байна.

 ШББХ-ны Цахилгаан эрчим хүчнийхэн 2012 оны 10 сараас эхлэн Дундад улсын зэрэглэлийн байгууллага болохоор зорилт тавин ажиллаж, 2013 оны бүтэн нэг жил бэлтгэл ажлаа хийж, 2014 онд Дундад улсын цахилгаан хангах стандартад нийцсэн, бүх талын хяналт шалгалтад өндөр үнэлгээ авсан улсын зэрэглэлийн жишээч шилдэг байгууллагаар сонгогдов.

    ШББХ-ны Цахилгаан эрчим хүчний компани 2014 онд 7 сум, 6 цэргийн заставд 1.42 ваттын цахилгаан холбож цахилгаантай болгосон байна. Компаний орлого 70 сая юань, 69 ажилтантай, 3 салбар үйлчилгээний их танхимтай. Их аж ахуйд зориулж 15 сая юаний цахилгаан хангаж, тариалан мал аж ахуйд зориулан 300 сая юаний зардал гаргасан байна. Монгол Улсын Хавирга боомтын цахилгааныг Архашаат хилийн боомтын цахилгаан шугамаар гол болгож, ӨМ-ын ерөнхий захиргааны зөвшөөрлөөр залган хангадаг. Хавар, намрын улирлын тогтсон цагт Монгол Улсын Хавирга боомтын цахилгааныг 10 кв-ын хүчдэлтэй 1.3 километр урттай, 20 кв-ын багтаамжтай цахилгаан шугамыг үнэ төлбөргүй холбож өгснөөс цахилгаан шугамыг 7.3 километрт хүргэн уртасгаж, үргэлж үнэ төлбөргүй засаж сэлбэж өгдөг үүрэгт ажилтай гэхчлэн дуулгаад дуусахгүй их ажилтай.

 Цахилгаан эрчим хүчний компани анх улсын зөвшөөрлөөр 1958 оноос бие даана ажлаа эхлүүлснээс одоог болоход 57 жилийн нүүрийг үзэж яваа урт удаан түүхийн хуудсыг элээсэн компани билээ. Энэ том байгуулгын тухай ойлгохоор тус компаний ажилтантай уулзахаар гэрт нь очсон юм. Хүрэн бор царайтай, биеийн өндөр нь дунд зэргийн шаламгай хөдөлгөөнтэй үг дуу багатай хятад залуу намайг угтан уулзсан. Хятад хүнтэй хэрхэн хэлээ ойлголцох бол гэж зовж явсан бодож явтал цаад өрөөнөөс гарч ирсэн махлагдуу цагаан монгол эмэгтэй надтай мэндэлснээр, яриа нийлэхээр эршүүд санагдаж тайвширлаа. Нэрийг нь Г.Хуммэй гэдэг.

   Жинлунь Ягши хотын хүн Хөлөнбуйрын Цахилгаан эрчим хүчний сургуулиа төгсгөөд 1997 онд Хөлөн-буйрын Шинэ барга баруун хошууны Тариалан цахилгаан товчооны үйлдвэрлэлийн хэлтсийн засварчнаар ажилд томилогдсноор одоо болтол мөн л ажилдаа махран мэргэшиж, 18 жилийн хооронд 21-хэн настай залуу энэ их байгууллагын засварчнаас цахилгааны хүчдэлийг тохируулах хариуцлагатан, цахилгаан үйлдвэрлэлийн ерөнхий ажилтан, цахилгаан дамжуулах ангийн дарга, цахилгаан амар түвшин дамжуулах хэлтсийн орлогч эрхлэгч, цахилгааны амар тайван, чанарыг шалгах хэлтсийн эрхлэгч зэрэг олон төрлийн мэргэжлийн ажлуудыг хийсэн гэнэ. Түүнийг шинэ ирсэн мэргэжилтэн болохоор Баруун сүм сумын цахилгааныг ерөнхийд нь хариуцуулснаар амьдралынх нь эхлэл эндээс эхэлжээ. Ягши хотын цахилгаан станцын мэргэжлийн цахилгаанчин байсан аав нь мэргэжлээ өвлүүлснээр газар дээрх ганц хүүгээ монгол газар цахилгаанчин болгож явуулсан нь эцэг эхийн хувьд амаргүй тэвчээр билээ. Анх баруун сүм суманд муухан навтархай шавар байшинд даруул худагнаас ундны усаа авч, сумаас холгүй гарч аргал түүж, өвөлдөө аргалын бууц, нүүрсээр түлшээ болгож, бүгчим халуун зун, хөхөө өвлийн хүйтэнд ч ялгаагүй шонгийн модонд өлгөөстэй явахдаа ханиад томууг ч дэргэдүүрээ зүгээр гаргалгүй халуурч, өвдөхдөө хоёр давхар хөнжлөөр хучижиж, цонх нь хагархай навтгар байшинг нь өргөж авмаар салхитай шөнө, ар гэрээ санаж гэрийн хулганатай ханьсан өнгөрүүлсэн өдөр хоног олон гэнэ. Гэхдээ аавынхаа хөдөлмөрлөх ёсны хатуу сургаалаар залуу цахилгаанчны ажиллах зоригийн мохоож чадаагүй гэдгийг ханын шүүгээнд байгаа улаан үнэмлэхнүүд нь нэгийг өгүүлж байлаа. ШББХ-наас Хөлөнбуйр хот, ӨМ-ын зэрэглэлтэй шилдэг залуу ажилчин, Ялгуун багын дарга, дөрвөн жишигчээр Жинлуний хийсэн ажлыг нь харж үнэлж чаджээ. Учир нь тэр суманд 10 жил ажиллахдаа хаяа нэг халуун шөл ойчиж суудаг хавь ойрын хөрш айлуудтайгаа танил болж, цахилгаан засах, уух ус, түлээ түлшийн ойртуулж өгөх, ганц бие хөгшчүүлд хань болж, нэг өдөрч бол хүү нь болж элгийг нь дэвтээж, эргэж тойрдог олон танилуудтай болсон тухай сонсоод хориод насандаа ээж аавын ганц хүү юугаар ч дутахгүй, тоглож наадаж, сайнаас нь идэж, найз нөхөдтэйгөө наадаж наргин цагыг холын буйд бөглүү суманд ганцаараа амьдралаа авч явж байна гэдэг нь магтууштай үнэлүүлштэй. Энэ сайхан тусч, хүнлэг зан нь ШББХ-ны Цахилгаан эрчим хүчнийхний сум багаар томилогдон ажиллахдаа хүн бүхэн мөрддөг зуршил болсон гэнэ.  


 ШББХ-ны Цахилгаан эрчим хүчнийхэн иргэдэд цахилгаан хангаж, засаж өгөхөөс гадна гацаа сумны малчдад сайн дураараа тусалдаг зуршилтай байгуулга болно. Үүнд, өвлийн цагаан зудад зутарч байгаа малчдад зориулж байгууллагынхаа машиныг зуд туултал хэрэглүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн ядуу Зань Шүэбёв зэрэг 4 сурагчдад тэтгэлэг өгдөг. Тэдний бага ангийн 3 сурагч, 7 дугаар ангийн нэг сурагчийг сургуулиа төгстөл нь тэтгэлэг өгдөг байна. Улсын жишиг болсон “Ли Фэньгээс суралцъя үйл ажиллагаа”-нд зориулж асрамжид суугаа настнуудыг баярлуулахаар байнга эргэн очиж, цахилгаан шугам болон цахилгаан залгууруудыг нь шалган засаж өгдөг заншилтай. Манлай гацаанд 13 жил ажиллаж байгаа асрах туслах бүлэгтэй гэх мэтчилэн үр хүүхэдгүй настнуудын амьдралд дэм болж уух усыг нь ойртуулж, цахилгааныг нь засаж, малд нь тэжээл өгч хүүхэд шиг л тусалж байдаг уламжлалтай ийм л тусч, элэгсэг хамт олонтой цахилгаан эрчим хүчнийхний ажил үйлс нь өөдрөг байж, сайн санаа нь олон түмний билэг дэмбэрэлтэй үгээр мялаагдан тэжээгдэж, урамтай дэвшиж, үргэлж өөдлөн яваа хамт олон. Саяхан Жинь Жинлунийд очиход ажилчдын нийтийн хуримтлуулсан мөнгөнөөс зээлээр худалдаж авсан 44 м.кв граштай, 135 м.кв орон сууцад дөнгөж нүүж ороод бөөн хөөр хөөрцөг болж байлаа. Хүү нь Нэгдүгээр дунд сургуулийн долдугаар ангид сурч эхнэр нь уран дархан бөгөөд мөнгө алтаар урлаж, амьдрал нь дэвжин өөдөлж, ээжтэйгээ дөрвүүлээ сайхан амьдарч байнаа гээд сэтгэл хангалуун хуучилч суулаа.

  Ингээд хүнлэг сэтгэлийн хамт олонтой Цахилгаан эрчим хүчнийхэндээ, ажлын ташуурт эрчлэгдэн чангарч яваа залуу цахилгаанчиддаа ерөөл, хүслийн дээдийг зөгнөж сурвалжлагаа жаргаая! 

 

Зохиогч: Цэнгэл, Хэрлэн
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл