solongonews
Мянгат бага сургуулийн биеийн тамирын гол дасгал хөдөлгөөн хөл бөмбөг боллоо
2015-04-01 15:58
Сургуулийн хүрээний хөл бөмбөг

  

  Өвөр Монгол нь хөл бөмбөгийн туршилтын чигээр сонгогдсоноос хойш Өвөр Монголын хүрээнд хөл бөмбөг нь сургуулийн хичээлийн агуулгад орж, бүх шатны бага, дунд сургуулийн хичээлийн гадуурх гол болох биеийн тамирын дасгал хөдөлгөөн болжээ.

    3 дугаар сарын 26-ны өдөр сэтгүүлч Шилийнгол аймгийн Шулуун цагаан хошууны Мянгат бага сургуульд очиход гурван долоо хоног зохиогдсон “Захирлын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн”-ий шийдвэрт тэмцээн ид болж байв. Ийнхүү хичээлийн бус цагаар хөл бөмбөг нь сурагчдын хамгийн ихээр хамрагддаг биеийн тамирын хөдөлгөөний хувьд тамирын талбайн гол цогц болж, эрэгтэй сурагчид төдийгүй эмэгтэй сурагчдын сонирхлыг ч их татаж байлаа.

Мянгат бага сургуулийн дэд захирал Хосбаяр: 

    -Сургуулиас хөл бөмбөгийн хичээлийг оруулснаас хойш сурагчдын таашаалд их хүрэх болсон. Өмнө нь хөл бөмбөгийг эрэгтэй сурагчид тоглодог байсан бол одоо эмэгтэй сурагчид ч идэвхтэйгээр тоглож байна. Тийм болохоор энэ удаагийн захирлын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээнийг бид тусгайлан эрэгтэй, эмэгтэй хоёр хэсэгт хувааж хийхэд их сайхан болсон юм. Дараа дараа иймэрхүү арга хэмжээг илүү их хийж байвал зүгээр байна гэв.


 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл