
Хавар айлчилж цаг агаар дулаарсан ч “Хаврын тэнгэр хагастай хугастай” гэдгээр хүмүүсийн хэт эрт нимгэлэхээс болгоомжлуулан ардын дунд “Хавар бэхлэх” хэмээх дадал байдаг. Уламжлалт Хятад анагаах ухаанд хаврын улирлын энергийн өсөлт, түмэн бодис амилах шинж чанарыг дагаж, элэг хамгаалах, дэлүүг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг сануулъя.
Цаг агаар хуурайшихын хэрээр хүмүүст ам, хоолой хуурайших, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүдэд илэрдэг бөгөөд энэ нь ихэвчлэн улирлын чанартай уушгины халуунтай холбоотой. Гэхдээ лийр нь уушгийг чийгшүүлж, шингэн үүсгэхэд тустай улирлын чанартай жимс болох юм.

Хятад улсад ичигсэд хөдлөхөд лийр идэх заншил байдаг. Хятадын уламжлалт анагаах ухаанд лийр нь сэрүүн чанартай, уушгинд ээлтэй, цэрийг арилгаж дотор халууныг бууруулдаг гэж үздэг. Гэхэд лийр нь сэрүүн чанартай тулд ходоод дэлүү муутай хүмүүс бага идэх юм уу Фритиллариа цирроз,мөсөн чихэртэй хамт жигнэж болно.Үүнд өритиллариа циррозыг гахайн хар мах болон лийртэй хамт жигнэж идвэл уушигинд их тустай.
Фритиллариа цирроз нь ханиадыг намдаан цэрийг арилгадаг, гахайн хар махыг лийртэй хамт жигнэвэл дотор халууныг дарж ходоод дэлүүг сайжруулдаг. Бас нохойн хошуу,цагаан гаа,зөгийн бал зэргийг нэмэхэд халуун хүйтнийг тэнцвэржүүлэн тэжээл өгдөг.

Шөл хийх арга:
Нимгэн хальстай шүүслэг цагаан лийрийг угаагаад дээрээс нь нэг зүсэм хэрчиж "лийрийн таг" болгон хэрэглээрэй, жижиг халбагаар лийрийг голыг нь авч хөндийлөх. Хөндийлсөн лийрийн ёроолд 3-5 грамм фритиллариа нунтаг болон нохойн хошуу түрхэж, даршилсан гахайн махаа ( гахайн махыг нимгэн хэрчиж, цагаан гааны зүсэм, давс, перецээр арав орчим минут даршилна) хийж, зөөлөн дарж, лийрийн амсрыг таглана. Ус буцалсны дараа хөндийлсөн лийрээ дотор нь хийж, лийр зөөлөрч, гахайн мах бүрэн болтол 40-60 минутын турш зөөлөн гал дээр жигнэнэ. Жигнэсний дараа бага зэрэг давс эсвэл зөгийн бал нэмж, амт оруулж болно, халуун бүлээнээр нь идэхэд зүгээр.
Хэрэв танд цаг зав бага байгаа бол илүү энгийн аргуудыг туршиж үзэж болно. Жишээлбэл, лийрийг фритиллариа болон мөсөн чихэрээртэй чанаж болно. Лийрийг хальсалан хэрчиж, 1 грамм фритиллариа нунтаг, цагаан гааны зүсэм, мөсөн чихэр, бага зэрэг ус нэмээд 30 минут жигнэнэ.Эсвэл лийрийг сараана цэцгийн булцуу, бага зэрэг гахайн махтай 40 минут чанана. Сараана цэцгийн булцуу нь уушгийг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд илүү зөөлөн тул ахмад настан, хүүхдүүдэд онцгой тохиромжтой.
