Экспорт 4.9 хувиар нэмэгджээ
2015-04-14 10:15
Экспорт 4.9 хувиар нэмэгджээ

Дундад улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны эхний улиралд Дундадын гадаад худалдааны экспорт импортын ерөнхий өртөг 5.54 триллион юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэсээ 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд: Экспорт 3.15 триллион юаньд хүрч, 4.9 хувиар нэмэгдсэн бол импорт 2.39 триллион юань байж, 17.3 хувиар буурсан.

3-р сард экспорт импортын ерөнхий өртөг 1.76 триллион юань байж, 13.5 хувиар буурсан байна.
Мөн энэ оны эхний улиралд Дундад улсаас АНУ, АСЕАН, Энэтхэгтэй хийсэн гадаад худалдааны экспорт импорт өртөг тус тус 773.19 тэрбум юань, 671.39 тэрбум юань, 103.82 тэрбум юаньд хүрч тус тус 3.2, 4.5, 7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.


Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
