Гуанжөүгийн үзэсгэлэнгийн эхний үе шат өндөрлөв
2026-04-20 10:04
Гуанжөүгийн үзэсгэлэнгийн эхний үе шат өндөрлөв
139 дэх удаагийн Гуанжөүгийн үзэсгэлэнгийн эхний үе шат 04-р сарын 19-нд хаагдаж, энэ үе шат нь Хятадын дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарын инновацын ололтуудыг танилцуулсан байна.

Гадаадын худалдан авагчид эрс нэмэгдэж, олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцов. 4-р сарын 19-ний 17:00 цагийн байдлаар 216 орон, бүс нутгаас нийт 167 мянган гадаад худалдан авагч ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувь өссөн тоон үзүүлэлт юм.

Үзэсгэлэнгийн хоёрдугаар үе шат нь "Чанартай гэр ахуйн бүтээгдэхүүн" сэдвийн хүрээнд 04-р сарын 23-27-нд болно. Энэ үе шатанд барилгын материал, тавилга, гэр ахуйн хэрэгсэл, бэлэг, чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
