Чулуужсан үлэг гүрвэлийн өндөг олджээ
2015-04-20 10:53
4 дүгээр сарын 19-ний өдөр Дундад улсын Зүн Шинь сайтын мэдээлснээр, Дундад улсын Гуадүн мужийн нэгэн зочид буудлын өмнө талаас чулуужсан үлэг гүрвэлийн өндгийг илрүүлсэн байна.

Малтаж гаргасан 43 ширхэг өндөгний 19 ширхэг нь өө сэвгүй бүтнээрээ олджээ. Гуандүн муж нь Дундад улсад үлэг гүрвэлийн нутаг гэж алдаршиж байсан. 1996 оны 3 дугаар сард анх удаа чулуужсан үлэг гүрвэлийн өндгийг илрүүлснээс одоог хүртэл нийт нийт 17 мянга гаруй чулуужсан үлэг гүрвэлийн өндөг олджээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
