solongonews
НҮБ-ын агентлагууд Хятад хэлний өдрийг тэмдэглэх арга хэмжээ зохиов
2026-04-20 16:14
НҮБ-ын агентлагууд Хятад хэлний өдрийг тэмдэглэх арга хэмжээ зохиов

Өнөөдөр буюу 04-р сарын 20-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хятад хэлний өдөр тохиож байна. Үүнд тохилдуулан орон нутгийн цагаар 04-р сарын 17-нд 2026 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр болон ХТРТ-ийн 6 дахь удаагийн гадаадын дүрс бичлэгийн наадам НҮБ-ын Женев дэх салбарын Үндэстнүүдийн ордонд боллоо. Тус арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, Хятадын НҮБ-ын Женев дэх салбар болон Швейцарт байрлах бусад олон улсын байгууллагад суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Женев дэх салбар хамтран зохион байгуулав. 30 гаруй орны Женев дэх байнгын төлөөлөгчид, ахлах дипломатчид, олон улсын байгууллага, агентлагийн төлөөлөгчид болон Хятад, гадаадын найрсаг зочид зэрэг 350 гаруй хүн оролцов.

2010 онд НҮБ Хятадын уламжлалт тооллын 24 улирлын нэг болох “Гүюй” өдрийг “НҮБ-ын Хятад хэлний өдөр” болгон зарласан юм. Энэ жил нь ХТРТ, НҮБ-ын Женев дэх салбар дахь төлөгчийн газар, Швейцарт байрлах бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчийн газар, НҮБ-ын Женев дэх салбартай хамтран НҮБ-ын Хятад хэлний өдөр болон ХТРТ-ийн гадаадын дүрс бичлэгийн наадмыг зургаа дахь жилдээ дараалан зохион байгуулж буй жил болж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл