Морин жилийн цагаан сарын үеэр Хятадын эдийн засаг эрч хүчтэй хөгжиж, хотын худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн ихсэж, алдартай үзэмжит газруудаар жуулчид олшрон, гадаадын компаниуд импортын шинэ жилийн бараа бүтээгдэхүүнийг шинэчлэх, сайжруулахад анхаарлаа хандуулж, хил дамнасан аялал жуулчлал цэцэглэн хөгжиж, дэлхийн аялал жуулчлалын хэрэглээнд шинэ эрч хүч нэмжээ. Хятадын хэрэглээний чадавхи улам бүр нэмэгдэхийн хэрээр цагаан сарын хэрэглээний өсөлтийн нөлөө нэмэгдэж, дэлхийн эдийн засагт идэвхтэй хувь нэмэр оруулж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Хятадын цагаан сарын импортын барааны чанар сайжирч, зах зээлийн нэр хүнд өсч байна
АНЭУ-ын шоколад, Францын гоо сайхны бүтээгдэхүүн, Оросын хаан хавч зэрэг бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд эрэлт ихтэй байж, Өнөөдөр Хятадын цагаан сар нь олон улсын соёлын томоохон зах зээл болсон төдийгүй супер борлуулалтын зах болсон юм. Хятадын хэрэглэгчдийн ногоон, эрүүл бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаадын компаниуд цагаан сарын боломжийг ашиглан шинэ бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээгээ сайжруулж байгаа бөгөөд үүний үр дүнд Хятадын цагаан сарын импортын бараа бүтээгдэхүүнүүд илүү чанартай, илүү боловсронгуй бүтээгдэхүүн, илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлагатай байна.
Өмнөд Африкийн ройбос цай, дарс нь байгалийн гаралтай, чанар сайтай, үнэ ханш нь боломжийн зэрэг онцлогтой. "Өмнөд Африкийн дарсны үйлдвэрүүд урьдчилсан судалгаанаас урт хугацааны хөгжилд шилжиж, тогтвортой хангамж, бүтээгдэхүүний оновчтой бүтэц, орон нутгийн үйл ажиллагаагаар дамжуулан Хятадын зах зээлд орон зай эзэлж байна" гэж Өмнөд Африкийн Буффало Олон Улсын Логистикийн Компанийн ТУЗ-ийн дарга Жан Шинь хэлэв. Тэрээр Өмнөд Хятадад экспортлогдож буй Өмнөд Африкийн цагаан сарын бараа бүтээгдэхүүнүүд нь баярын шинэлэг бараанаас чанар, тогтмол хэрэглээ рүү аажмаар шилжсэн гэж нэмж хэлэв.
Цагаан сарын зах зээлийг илүү сайн эзлэхийн тулд интоорын экспортлогчид бүтээгдэхүүний сав баглаа боодолдоо байнга шинэчлэл хийж байна.
- 880 грамм жинтэй алтан гулдмай хэлбэртэй сав баглаа боодол Хятадын хэрэглэгчдэд таалагдаж байна. 5 килограммын хайрцаг улам бүр ховор болж байгаа бөгөөд 2.5 килограммын хайрцаг мөн том хэмээгдэж байна. Ирээдүйн чиг хандлага нь жижиг сав баглаа боодол байх болно гэж Чилийн Eight Fire компанийн бизнесийн менежер Патрисио Уллоа хэллээ.
Цагаан сар нь хэрэглээний бараанаас гадна гадаадын үйлдвэрлэлийн салбарт шинэ эрч хүч өгч байна. Италийн мотоциклийн брэнд Vespa саяхан Хятадын 12 жилийн зурхайн дүрслэлийг Италийн сонгодог аж үйлдвэрийн дизайнтай хослуулсан Морин жилийн тусгай бүтээгдэхүүн гаргасан. Милан хотын төвд байрлах брэндийн туршлагын дэлгүүрт дэлгэгдсэн энэхүү бүтээл нь олон зорчигчдыг татаж байна.
Гадаадын компаниуд мөн Хятадын "Цагаан сарын барааны үзэсгэлэн"-д оролцсон. Энэ жил Бээжингийн соёлын үзэсгэлэн анхны "Цагаан сарын олон улсын биет бус соёлын өв" хэсгийг нээж, 14 улс орон, бүс нутгийн үзэсгэлэн гаргагчид хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг танилцуулсан. Бээжингийн оршин суугч хатагтай Ли "Эх орноосоо гаралгүйгээр шинээр хийсэн олон улсын хоол худалдаж авах боломжтой байгаа нь цагаан сарын уур амьсгалд тансаг мэдрэмж төрүүлж байна!" гэж хэлэв.
Хил дамнасан аялал жуулчлал хоёр чиглэлд өсөлтийг бий болгож байна
Дэлхий нийт Хятадын цагаан сарыг тэмдэглэж байгаа энэ үед хилээр орж ирэх болон гарах аялал жуулчлалын зах зээл эрчимжиж, цагаан сараар гэр бүлүүд хамтдаа аялах нь шинэ хандлагыг тодорхойлж байгаа тул гүнзгий, туршлагатай хэрэглээ шинэ чиг хандлага болж байна. Үндэсний Цагаачлалын Алба энэ жилийн цагаан сарын үеэр улс даяарх боомтуудаар орж ирэх болон гарах зорчигчдын дундаж тоо 2.05 саяас давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өсөх төлөвтэй байна гэж таамаглаж байна.
Дубайн олон улсын нисэх онгоцны буудал "улаан" өнгөөр тодорч байна. Дубайн Аялал жуулчлал, бизнесийг дэмжих газрын Ази, Номхон далайн бүсийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Шахаб Шаян:
- Хятад улс Дубайн хамгийн чухал стратегийн зах зээлийн нэг байсаар ирсэн. Дубай нь Хятадын жуулчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх орчныг тасралтгүй бүрдүүлж байна. Бид хамтын ажиллагааны ирээдүйн хэтийн төлөвт итгэлтэй байна гэж хэллээ.
Цагаан сарын үеэр Бангкок болон Тайландын Сонгхла мужийн Хат Яй дүүрэгт дэнлүүний үзэсгэлэн, арслант бүжгийн тоглолт болон бусад баярын арга хэмжээ зохион байгуулагдсан. Тайландын Аялал жуулчлалын газрын захирагч Тапани хэлэхдээ, Тайланд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь хоёр улсын аялал жуулчлалын газрууд Тайланд, Хятадын нийтлэг соёлын өвийг өвлөн авах, чансаатай аялал жуулчлалыг дэмжих тууштай амлалтыг харуулж байна гэж хэлсэн байна.
Цагаан сарын нөлөө нэмэгдэж, хилээр орох, гарахыг хөнгөвчлөх, татварын буцаан олголтын арга хэмжээг тасралтгүй оновчтой болгосноор "Цагаан сарыг Хятадад өнгөрөөх" нь гадаадад аажмаар шинэ чиг хандлага болж байна.
- Цагаан сар бол Хятадын гэр бүлийн эв нэгдэл, баяр ёслол, эерэг сэтгэлгээний соёлыг мэдрэх хамгийн тохиромжтой үе юм гэж Вэнжоугийн их сургуульд сурч буй хүүтэйгээ уулзахаар эхнэртэйгээ хамт ирсэн Азербайжаны жуулчин Иликар Яриев хэлэв. Тэд гэр бүлээрээ мөн Бээжин, Жинань хотуудаар зочилсон. "Цагт 350 км хурдтай хурдны галт тэрэг, хаа сайгүй гар утасаар төлбөр тооцоо хийх, хаа сайгүй тэнгэр баганадсан барилгууд... 10 гаруй жилийн дараа Хятадад буцаж ирсэн Яриев Хятадын хурдацтай хөгжлийг гайхан биширч байгаагаа хэлж байв.
- Би Хойд Америк, Европ, Африкийн олон газраар явж байсан ч миний зүрх сэтгэлд Хятад улс тэргүүн байр эзэлдэг гэж Яриев хэллээ.
Хятадын өргөн уудам зах зээлийн ашиг тус үргэлжлэн гарсаар байна
Ухаалаг технологийн бүтээгдэхүүнүүд маш их эрэлттэй байгаа бөгөөд шинэ жилийн бараа бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалыг олж, биет бус соёлын өвийг үнэлж, тоглолт үзэх нь уламжлалт соёлыг шинэ төрхтэйгээр харуулах боломжийг олгож байна... Морин жилийн цагаан сарын үеэр Хятадын хэрэглээний зах зээл технологи, туршлага, амралтыг онцолсон шинэ чиг хандлагыг харуулсан. Дэлхий нийт Хятадын хэрэглээний огцом өсөлтийг талархан хүлээн авч, Хятадын өргөн уудам зах зээлийн ашиг тусыг тасралтгүй хуваалцахыг хүлээж байна.
Онлайн платформуудаас авсан мэдээллээс харахад 2026 оны цагаан сарын үеэр киноны нийт кассын орлого /урьдчилсан борлуулалтыг оруулаад/ 5 тэрбум юаниас давсан байна. Хятадын Ардын банкны мэдээллээс харахад 2026 оны битүүний өдөр UnionPay болон NetsUnion компаниуд 4.931 тэрбум төлбөрийн гүйлгээ хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21.64 хувиар өссөн үзүүлэлт юм.
Лесотогийн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Лесеко Макета цагаан сарын үеэр Хятадын хэрэглээний өндөр үзүүлэлт нь дотоодын эрэлт хэрэгцээ нь хурдацтай нэмэгдэж, үйлчилгээний салбар хурдацтай сэргэж, дижитал хэрэглээний үйл ажиллагаа тасралтгүй нэмэгдэж, хэрэглээний боломжийг тасралтгүй нээж байгаа зэрэг эерэг шинж тэмдгүүдийг харуулж байна гэж үзэв.
Цагаан сарын хэрэглээний халуун эрч хүчийг ашиглан олон улсын брэндүүд Хятадын хэрэглэгчидтэй илүү гүнзгий холбоо тогтоохыг идэвхтэй эрэлхийлж байна. Италийн Олон Нийтийн Харилцаа Холбооны гишүүн Андреа Чиччинигийн хэлснээр, Хятадын асар том зах зээл дэлхийн брэндүүдийг татсаар байгаа бөгөөд цагаан сарын үеэр худалдаанд гарсан цөөн тоогоор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гадаадын брэндүүдийн Хятадын зах зээл дэх байр сууриа гүнзгийрүүлэх чухал хэрэгсэл болж байна гэж хэллээ.
Кенийн эдийн засагч Жеймс Хиквати:
- Хятад улс "Дэлхийн үйлдвэр"-ээс "Дэлхийн зах зээл" болж хурдтай өөрчлөгдсөн. Африкийн орнууд Хятадын цагаан сарын зах зээлийн эрэлтийг илүү сайн хангахын тулд экспортын бүтээгдэхүүний бүтцийг зохицуулан, Африкийн бараанд тавьж буй Хятадын тэг тарифын бодлогыг бүрэн ашиглаж байна гэж хэлэв.
Испанийн өргөн нэвтрүүлгийн корпораци /BRF/-ийн вэбсайтын нийтлэлд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлын нөхцөлд Хятадын цагаан сарын хэрэглээ нь хил дамнасан худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд тусалдаг. Цагаан сар нь зөвхөн Хятадын уламжлалт баяр биш, харин дэлхийн эдийн засгийг эрчимжүүлэх эрч хүчний эх үүсвэр болсон гэж илэрхийллээ.
