solongonews
Энэ оны эхний хоёр сард Хоргос боомтоор 54 мянган тээврийн хэрэгсэл экспортолжээ
2026-03-25 20:34
Энэ оны эхний хоёр сард Хоргос боомтоор 54 мянган тээврийн хэрэгсэл экспортолсон байна.

Шиньжяны Хоргосын гаалийн газрын статистик мэдээллээр энэ оны эхний хоёр сард Хоргос боомтоор 54 мянган тээврийн хэрэгсэл экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд шинэ дээд амжилт тогтоожээ. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл нь Төв Азийн таван орон болон ОХУ-ын хэрэглэгчдийн талархал хүлээж, экспортын машины тэргүүлэх ангилал болжээ. 

Автомашины экспортын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Хоргосын гааль нь гаалийн бүрдүүлэлтийг үр дүнтэй сайжруулахын тулд гаалийн бүрдүүлэлтийн журмыг оновчтой болгох, 24 цагийн ачаа тээврийн бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх, хилийн гааль дээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, боомтод тээврийн хэрэгслийг хүлээн авахаас эхлээд цахим мэдүүлэг, хүлээлгэн өгөх бүхэл бүтэн гинжин хэлхээний цаг хугацааг хэмнэх хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл