Энэ сарын 15-нд Ч.Булагийн морин хуурын тоглолт Бээжин хотын Улсын их театрт болж өнгөрлөө. Уг тоглолтод нэрт морин хуурч Ч.Булаг болон түүний байгуулсан Ч.Булаггийн "Тахи" морин хуурын чуулга болон "Дундад улсын найрал хөгжмийн чуулга" хамтран "Бөртэ чоно", "Сүхийн саарал", "Ордосын өндөрлөг", "Түмэн агтны төвөргөөн" зэрэг 15 бүтээлийг толилуулав. Үүнд: 14 бүтээл нь Ч.Булагийн өөрийнх нь бүтээл байж, нэг бүтээл нь Токиогийн дуу хөгжмийн дээд сургуульд ажиллаж байгаа түүний хүү Ч.Бүргэдийн бүтээл болно. Тоглолтын үер Ч.Булаг өөрөө хөтөлж, бүтээл бүрийн үлгэр түүхийг үзэгчдэд ярьж өгөн, морин хуур, монгол урлагийн тухай, монгол уран бүтээлчийн тухай танилцуулсан нь хуран цугларсан олны сэтгэлийг ихэд хөдөлгөж бахархах сэтгэл төрүүлсэн байна.





