solongonews
Индонезид цагаачилж байсан Хятадын харьяатын Гуанши дахь жаргалт амьдрал
2026-03-09 10:49
Индонезийн Хятадын харьяатын Гуанши дахь жаргалт амьдрал

Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны  Лайбинь хотын Шинбинь дүүргийн Шиньчяо хороололд хүрэхэд тод өнгийн Индонезийн үндэсний хувцсаар гангарсан арва гаруй оршин суугчид Индонез бүжиг бүжиглэж байлаа. Эдгээр бүжигчдын хамгийн залуудаа 58 настай, хамгийн ахмад нь 75 настай байж, олонх нь Индонезийн Хятадын харьяат болох юм.

Индонезийн бүжигт сонирхдог учраас 2008 онд энэхүү урлагийн багийг байгуулсан Ян Мэйжэнь:

-Анх эхэндээ 12 гишүүнтэй байснаас аажмаар 20 гаруй гишүүнтэй болжээ гэж учирлав.Урлагийн баг нь Индонезийн Хятадын харьяатын солилцооны гүүр болсоноор зогсохгүй тэтгэвэрийн амьдралд нь өнгө нэмэрлэсэн байна.

Ян Мэйжэнь багийнхаа бүх бүжгийг өөрөө найруулсандаа их омогшин бахархдаг. Тэрээр:

-Индонезийн дууг дахин давтан сонсож, утгыг нь ойлгосноор бүжиг найруулдаг. Нэг бүжгийг ихэвчлэн хагас сараас нэг сар хүртэл бэлтгэх шаардлагатай байдаг гэлээ. Хэдийгээр тэрээр мэргэжлийн бүжигчин бус ч хүсэл тэмүүлэлдээ татагдан тэд өнөөдөр хүртэл бүжиглэсээр байна. .

Урлагийн баг нь аль хэдийн Лайбинь хотоос гарч олон хотуудаар тоглолт хийжээ. Бид Хятадын харьяатын хамтын цуглааныг 15 удаа зохион байгуулсан бөгөөд Фужиан, Шанхай, Юньнань, Хайнань, Гуандун, Хонконг болон бусад газраас ирсэн Хятадын харьяатууд баяр тэмдэглэхээр ирдэг гэж Ян Мэйжэн ярив.

75 настай Лю Юйжэн бол багийнхаа хамгийн идэвхтэй гишүүн юм. Индонезияд төрсөн тэрээр багаасаа бүжиглэх дуртай байжээ. "Индонезийн дуу сонсоод л хоол хийж байхдаа ч бүжиглэж эхэлдэг" гэж тэр хэлэв.Урлагийн багт арав гаруй жил оролцсон нь түүнд маш их баяр баясгалан авчирсан бөгөөд энэ нь түүнийг залуужуулсан.

Лю Юйжэны суурьшиж байгаа одоогийн орон сууцыг засгийн газрын 2016 онд олгосон билээ . Тэрээр:

-Бид улсдаа буцаж ирээд маш аз жаргалтай байна.Одоогийн амьдрал өнгөрснөөс хол сайн, анх эх орондоо буцаж ирэхэд угсармал байшинд байсан бол одоо засгийн газрын олгосон орон сууц тав тохитой байна. Хүүхдээсээ ойрхон, явж суухад дөхөм гэлээ.

1960 онд 9 настай Лю Юйжэнь Индонезиос Хятад руу эцэг эхийнхээ хамт буцаж ирээд Лайбинь Хятадын харьяатын фермд суурьшжээ. Тэр үед энд 13 улс орон, бүс нутгаас 5000 гаруй Хятадын харьяатыг суурьшуулжээ. Өнгөрсний ферм нь өдгөө орчин үеийн шинэ хот болон хөгжиж, 120 гаруй өндөр барилга, боловсролын парк, өндөр технологийн үйлдвэрлэлийн паркийг багтаажээ.

Лю Юйжэнь:-

Би тэнхээ байвал бүжиглэсээр байх болно гэлээ. Лю Юйжэнь болон Ян Мэйжэнь шиг настан буурлууд  дур бах авьяас билгээ хослуулан эх орондоо өтлөө насаа аз жаргалтай өнгөрөөж байна. 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл