
Хөдөө аж ахуйн яамны Зах зээлийн мэргэжилтнүүд зарлан мэдээлэх хорооноос 20-ны өдөр “Дундадын хөдөө аж ахуйн төлөв байдлын тайлан(2015-2024)” нийтэлсэн байна. Уг баримт бичигт 2024 он гэхэд Дундад улсын гол үр тариа /цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш/-ны нийт тариалсан талбай 1.36 тэрбум акр талбайд хүрч, хураалт 580 сая тонн хүрнэ. Ингэснээр нийт хэрэглээ 600 сая тоннд хүрч, үр тарианы аюулгүй байдлыг батлан, өөрөө өөрийгөө үндсэндээ хангаж чадах стратегийн зорилгодоо хүрэх болно.

Мөн үүнээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүний гаралт тус тус 24 болон 19 хувиар нэмэгдэн, буурцгийн импорт 83 сая тоннд хүрч, хүнсний ногоо, жимс зэргийн экспорт 2014 оныхоос тус тус 20 хувь, 10 хувиар нэмэгдэнэ.


