Малчдын гэр дэх хөгжмийн хичээл
2015-04-23 09:43
Малчин Наянтай өөрийн гэртээ ардын хөгжмийн тусгай мэргэжлийн багш урин хөгжмийн хичээл орсон байна.
Ордос хотын Отог хошууны Арвас балгасны Хөхтолгой гацааны малчин Наянтай өөрийн гэртээ ардын хөгжмийн тусгай мэргэжлийн багшаар ӨМӨЗО-ны улаанмөчрийн ахмад урлагчдыг урин, хөрш зэргэлдээ малчдадаа ардын хөгжмийн хичээл орсон байна. Малчид Ордос ардын дууг хөгжимдөх аргыг дуртай сурч, гар утсандаа багшийн заасан хичээлийн агуулгыг хуулан авч, уг хичээлд маш идэвхтэй оролцож байлаа.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
