
4 дүгээр сарын 15-нд Дундадын Үндэсний статистикийн газраас гаргасан статистикаас, энэ оны эхний улиралд Дундадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 140 мянга 667 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эхний улиралд Дундадын оршин суугчдын хүн нэг бүрийн орлого 6087 юаньд хүрсэн нь бодит цэвэр орлогын өсөлт 8.1 хувьд хүрч, GDP-ын өсөлтөөс давсан байна.
Дундадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюнь, он гарснаас хойш, олон улсын будлиантай байдал, дотоодын эдийн засгийн дарамт ихэссэн бэрхшээлтэй нөхцөлд, Дундад улс эдийн засгийг дайчлах шинэ төлөв байдлын арга барилыг санаачилж, чанар чансаа, үр ашгийг дээшлүүлэхээр гол болгон, бүтцэд зохицуулалт хийх арга хэлбэрийг чухалчилж, зах зээлийн хүчийг дайчлан, иргэдийн амьжиргааг баталгаажуулсан байна гэж онцолжээ.
Дундадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширч байгаа хэдий ч аж үйлдвэрлэлийн бүтэц улам сайжирч байна. Дундадын Үндэсний статистикийн газрын бүртгэлд харуулснаар, 1-р улиралд гуравдугаар аж үйлдвэрийн өсөлтийн хэмжээ дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 51.6 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 нэгжээр нэмэгдэж, хоёрдугаар аж үйлдвэрлэлээс 8.7 нэгж өндөр байна.
