Хятадын Худалдааны яамны гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хуучнаар шинийг солих, шинэ дижитал болон ухаалаг бүтээгдэхүүн худалдан авах үндэсний мэдээллийн системийн мэдээлснээр, 4-р сарын 16-ны байдлаар 42.433 сая шинэ дижитал болон ухаалаг бүтээгдэхүүн худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувиар өссөн үзүүлэлт юм; борлуулалт 126.153 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 36.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний дотор гар утасны борлуулалт 80 гаруй хувийг эзэлж байгаа нь "дунд болон өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний өсөлт, хэрэглээний бүтцийг оновчтой болгох" хандлагатай байгааг харуулж байна.
Энэ оны эхнээс хойш шинэ гар утас зэрэг дижитал бүтээгдэхүүн худалдан авахад олгох олговорд дижитал болон ухаалаг бүтээгдэхүүнийг хамруулахаар шинэчилж, ухаалаг нүдний шилийг анх удаа шинэ олговорын хүрээнд оруулсан нь харилцаа холбооны хэрэгслийн жижиглэнгийн борлуулалтын хурдацтай өсөлтийг бий болгосон. Дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд Хятадын дотоодын 16 ухаалаг нүдний шилний брэнд шинэ худалдан авалтын олговорын бодлогод хамрагдаж, гол аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын хэмжээ болон борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс тус тус 42.4 хувь болон 46.8 хувиар өсгөсөн байна.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдааны хөтөлбөр, шинэ дижитал болон ухаалаг бүтээгдэхүүн худалдан авах олговор зэрэг бодлогын нөлөөгөөр энэ оны эхний гурван сард тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэгслийн жижиглэнгийн борлуулалт 284 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өссөн нь хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалтын өсөлтийн хурдаас 18.4 хувиар өндөр бөгөөд 16 төрлийн бараа бүтээгдэхүүний дунд тэргүүлж байна.
