solongonews
Миний хайр
2015-04-01 17:02
Миний хайр
У. Гэрэлт

                           

       Өгүүлэх үгний урныг биш

Сэтгэлийн мөнхийг гүйцдэг болохоор

Миний хайр орчлонгийнх

 

Өрсөх гоо сайхныг биш

Санааны хурдыг багтаадаг болохоор

Миний хайр одных

 

Атаархах, атгаг ухаанд биш

Дэлгэрэх цэцэг навчин шингэдэг болохоор

Миний хайр гэрлийнх

 

Алдуурах арван зүгт биш

Дотогшоо туяаран гэрэлтдэг болохоор

Миний хайр дууных

 

Цэнгэх баяр жаргалд биш

Бодлын гэгээн зүг тэмүүлдэг болохоор

Миний хайр бурхдынх

 

Цангинах эгшиг аялгуунд биш

Бууралд дэлхийдээ үлддэг болохоор

Миний хайр байгалийнх

 

Цэцэрхэх мэргэдийн сургаалд биш

Өөрийнхөө зүрхэнд л асдаг болохоор

Миний хайр чулууных

 

Цэнхэрлэх униар мананд биш

Үнэний л жамтай байдаг болохоор

Миний хайр чинийхээ

 

Зохиогч: У. Гэрэлт
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл