solongonews
Хятадын барилгын машин механизмын экспорт 33.4 хувиар өссөн байна
2026-03-25 20:46
Хятадын барилгын машин механизмын экспорт 33.4 хувиар өссөн байна

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, энэ оны эхний хоёр сард Хятад улсын барилгын машин механизмын экспорт 10.686 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өссөн байна. 02-р сард буюу Хаврын баярын үеэр ч гэсэн экспорт 5.1 тэрбум ам.доллараас давж, 2025 оны сарын дундаж экспортын үнээс 50.16 хувиар давсан байна.

Экспортын бүс нутгуудын хувьд дэлхийн бүх тивд хийсэн барилгын машин механизмын экспорт нэмэгдэж, үүний дотор Африк руу хийсэн экспорт 77 хувиар, Далайн орнууд руу хийсэн экспорт 50.6 хувь, Европ руу хийсэн экспорт 28.1 хувиар тус тус өссөн байна. "Бүс ба Зам" санаачилгад оролцож буй улс орон болон бүс нутгуудад хийсэн экспорт 4.638 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 43.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өссөн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл