solongonews
Хань Жэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенцид оролцов
2026-11-13 10:39

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятад улсын дэд дарга Хань Жэн Орон нутгийн цагаар 11-р сарын 8-наас 12-ны хооронд Турк улсад болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенцийн (COP31) талуудын 31-р бага хурлын Анталиягийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, үндэсний илтгэл тавьсан байна. 

 Хань Жэн:
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь хүн төрөлхтний нийтлэг үйл хэрэг гэдгийг дарга Ши Жиньпин онцолсон. Одоогийн байдлаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хурдтай нэмэгдэж байна. Энэхүү шинэ нөхцөл байдалтай холбогдуулан би дөрвөн санал дэвшүүлэхийг хүсч байна: Тухайлбал,
 
Нэг. Нийтлэг зорилгоо биелүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх. 
 
Хоёр. Ногоон өөрчлөлтийг хурдасгаж, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийг дэмжих. 
 
Гурав. Уур амьсгалын гамшгаас урьдчилан сэргийлж, уур амьсгалын уян хатан байдлыг нэмэгдүүлэх. 
 
Дөрөв. Нээлттэй, хүртээмжтэй байдлыг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг болно гэж хэллээ. 
 
Бага хурлын үеэр Хань Жэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзсан байна. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын "Хятадын булан"-д Хятад улсын зохион байгуулсан Өмнөд-Өмнөдийн Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны өндөр түвшний форумд оролцож, үг хэлэв. 
 
Хань Жэн Гутерришийн зохион байгуулсан НҮБ-ын олон нийтэд зориулсан урьдчилан сэрэмжлүүлэх санаачилгын өндөр түвшний арга хэмжээнд оролцож, үг хэлсэн байна. Анталия хотод Хань Жэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан юм.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл