“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгийн гурав дахь өртөө буюу Фүжөү хот дахь үзэсгэлэн 11-р сарын 13-ны өдөр Фүжянь мужийн Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Уран зураачдын холбоо, Фүжянь мужийн Уран зураачдын холбооны удирдлага дор ХКН-ын Эрээн хотын хорооны Суртал ухуулгын алба болон Монгол Улсын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулжээ.
Хятад, Монголын уран бүтээлчдийн тосон зураг, хятад зураг, бар зураг зэрэг уран зургийн төрлийн нийт 100 гаруй ширхэг шилдэг бүтээлийг дэлгэн толилуулж буй тус үзэсгэлэнг өмнө нь Эрээн хот, Хөххотод тус тус зохион байгуулж өнгөрсөн байна. Хоёр орны уран бүтээлчид өнгөрсөн 2025 оны 11-р сард эртний цайны замын жимээр хамтарсан уран бүтээлийн аялал хийж, тал хээр, говь цөл, цайны нутгийн уул усны үзэсгэлэнг бийр будагтаа буулган, умард хилийн боомт Эрээн хотоос өмнөд хязгаарын Фүжөү хүртэлх газар нутгийг урлаг, соёлын хэлхээ холбоогоор ойртуулсан байдаг.
Нээлтийн ёслолын үеэр мөн урлагийн солилцооны сэвтээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цайны замын соёлыг өвлөн уламжлах, хил дамнасан урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар зочид төлөөлөгчид санал бодлоо солилцлоо. Үзэсгэлэн нь “Түмэн газрын цайны зам”-ын түүхэн нөөц баялаг болон Эрээн хотын чөлөөт худалдааны бүсийн нээлттэй хөгжлийн платформд түшиглэн, уран зургаар гүүр болгож, Фүжянь муж, Өвөр Монголын соёлын солилцоог гүнзгийрүүлэх, Хятад, Монголын соёл иргэншлийн харилцаа холбоо, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр зорилго болгосон байна. 

