solongonews
Импортын олон улсын экспогийн цонхоор “Хятадын боломж 2.0”-ийг гүнзгий мэдэрч байна
2026-11-13 10:42
Импортын олон улсын экспогийн цонхоор дэлхий нийт “Хятадын боломж 2.0”-ийг гүнзгий мэдэрч байна

“Бид Хятадын зах зээл болон Импортын экспогийн платформд итгэл төгс байгаа учраас Хятадын олон улсын импортын 10 дахь экспод оролцох гэрээгээ байгууллаа”, “Ирэх жил дахин ирнэ”, “Хятадад бизнесээ тууштай хөгжүүлэх нь манай компанийн урт хугацааны амлалт юм”.
 
11-р сарын 10-ны өдөр Хятадын олон улсын импортын 9 дэх экспо өндөрлөхөд Zeiss, Nestlé зэрэг олон улсын компанийн удирдлагууд дараагийн удаагийн экспод оролцох хүлээлтээ “International Commentary” нэвтрүүлгийн тоймчид илэрхийллээ.

Тухайн өдрийн байдлаар 143 аж ахуйн нэгж, байгууллага Хятадын олон улсын импортын 10 дахь экспод оролцохоор гэрээ байгуулсан байна. “15
-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд “Хятадын боломж 2.0”-ийг ашиглаж, импортын экспогийн нээлттэй байдлын үр өгөөжийг хамтдаа хүртэх нь гадаадын олон компанийн нийтлэг ойлголт болжээ.
 
Статистик мэдээллээс үзэхэд, энэ удаагийн импортын экспо
сайн үр дүнд хүрсэн байна. Нэг жилийн хугацаанд хийгдэхээр төлөвлөсөн урьдчилсан хэлцлийн нийт дүн 85.45 тэрбум ам.долларт хүрч, өмнөх удаагийн экспотой харьцуулахад 2.3 хувиар өсөв. Үзэсгэлэнгийн үеэр таван үндсэн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Үүнд: Оролцогч аж ахуйн нэгжийн тоо 4142-т хүрч, үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрийг давсан байна. Дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад багтдаг аж ахуйн нэгж болон салбартаа тэргүүлэгч 300 гаруй компани оролцож, Дэлхийд анх удаа, Азид анх удаа болон Хятадад анх удаа танилцуулсан онцлох үзмэрийн тоо 485-д хүрсэн байна. Эдгээр онцлох үзүүлэлт нь импортын экспогийн хүчтэй татах чадварыг харуулж, Хятадын асар том зах зээл дэлхийн улс орнуудад шинэ боломжуудыг тасралтгүй бүрдүүлж байгааг гэрчилж байна.
 
L'Oréal группийн гүйцэтгэх захирал Е Хунм
ү “International Commentary” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө:
- Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өндөр түвшинд өргөжүүлэх стратегийн тууштай бодлогоороо дэлхий дахинд үнэтэй тогтвортой байдал болон хөгжлийн итгэл найдварыг өгч байна гэж хэллээ. 


Дэлхийн хоёр дахь том хэрэглээний болон импортын зах зээл болох Хятад улс нь улсын хэмжээний олон улсын импортын экспог тогтмол зохион байгуулж, зах зээлээ дэлхий дахинд нээлттэй байлгаж буй цорын ганц хөгжиж буй орон юм. Есөн жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэн импортын экспо нь Хятад улсын хөгжлийн шинэ төлөв байдлыг бүрдүүлэх цонх, өндөр түвшний нээлттэй байдлыг урагшлуулах платформ, дэлхий нийтээр хамтран хүртэх олон улсын нийтийн бүтээгдэхүүн болон төлөвшжээ. Хятадын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний үндсэн чиглэлд “Өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг өргөжүүлж, хамтдаа ашиг хүртэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэх” зорилтыг тодорхойлж, “Импортын экспог тасралтгүй амжилттай зохион байгуулах”-ыг дэвшүүлсэн байна. Энэ нь дэлхий дахинд улам их үр өгөөжийг бий болгох юм.
 
Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнийг бодит худалдааны бараа болгоход Хятадын асар том зах зээлийн үр өгөөж чухал үүрэгтэй. Энэ удаагийн экспо хаагдсан өдөр Хятадын холбогдох байгууллага энэ оны эхний 10 сарын гадаад худалдааны мэдээллийг нийтэлжээ. Үүний дотор бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 18.82 их наяд юаньд хүрч, 23.6 хувиар өссөн байна. Аравдугаар сарын байдлаар Хятадын импорт, экспортын хэмжээ дараалан зургаан сарын турш хоёр оронтой тоогоор өсөв. Энэ нь Хятад улс зөвхөн “дэлхийн супер нийлүүлэгч” төдийгүй,  “дэлхийн супер худалдан авагч” гэдгийг дахин нотолж байна.

 

Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл