solongonews
Өвөр Монгол хоёр чөлөөт худалдааны бүс байгуулахыг зөвшөөрлөө
2026-11-13 11:34

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын 12-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар Өвөр Монголын чөлөөт худалдааны хоёр туршилтын бүс болох Бугат, Ордос бүсийг зохицуулалттайгаар хөгжүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдээлэв. Хоёр хот хоёулаа хөгжлийн бат бөх суурьтай бөгөөд нээлттэй байх асар их боломжтой. Энэ нь өргөн хүрээний хэрэглээний хувилбарууд болон институцийн инновацын илүү бат бөх аж үйлдвэрийн баазыг бий болгож чадна.
 
БНХАУ-ын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүс байгуулагдсанаас хойш долоон сарын хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрч, эрчимтэй хөгжиж байна. Шинэчлэлийн 81 туршилтын ажлыг Хөххот, Манжуур, Эрээн хот гэсэн гурван дэд бүс болон холбогдох 29 танхим, товчоонд хуваарилан хариуцуулжээ. Гуравдагч талын үнэлгээгээр эдгээр ажлын талаас илүү хувь нь бүрэн хэрэгжиж, бодит үр дүнд хүрсэн байна.
 
Түүнчлэн Өвөр Монгол нь "Ногоон цахилгаан + ногоон гэрчилгээ"-ний гүйлгээг нэгэн зэрэг зохион байгуулах боломжтой боллоо. Мөн хил дамнасан юанийн гүйлгээ хийх олон талт төв банкны дижитал валютын гүүрийг байгуулж дуусгаснаар гүйлгээний зардлыг хоёр дахин бууруулаад байна.
 
Тайлангаас үзэхэд, тус чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголын нийт газар нутгийн арван мянганы нэг хүрэхгүй хувийг эзэлдэг хэдий ч 4-р сараас хойш тус бүс нутгийн бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь, дотоодын бодит хөрөнгө оруулалтын бараг тал хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн нийт импорт, экспортын 13 хувийг эзэлж, экспортод чиглэсэн эдийн засгийн өсөлтийн чухал шинэ цэг болоод байна.

Манжуур боомтын хил дамнасан цахим худалдааны экспортын хэмжээ 4-р сараас 9-р сарын хооронд 12.3 дахин өсжээ. Түүнчлэн Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд өргөн царигийн ачааны галт тэргийг шууд аялуулж эхэлсэн нь боловсруулах үйлдвэрийн 20 гаруй шинэ төслийг татан оролцуулж, "эдийн засгийн коридор"-ыг "коридорын эдийн засаг" болгон хөгжүүлэх үйл явцыг эрчимжүүлж байна.

 
Үүний зэрэгцээ Хөххотын гаалийн газар Эрээн хотод "TIR + Хилийн оршин суугчдын харилцан худалдаа"-ны шинэ загварыг нэвтрүүлэхийг дэмжин ажиллаж байгаа бол ӨМӨЗО-ны Тээврийн газар Хятад–Европ (Ази) чиглэлийн ачааны галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 2 цаг хүрэхгүй болтол бууруулахад дэмжлэг үзүүлжээ.

Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл