Урадын хойд хошууны үндэстний сурган хүмүүжлийн хүрээлэн нь сурагчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлж, эв нэгдлийн үзэл ухамсрыг нь дээшлүүлэн анги хамт олноо хайрлах олон нийтийн ойлголттой болгохын тулд “Сургуулийн захирлын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээн нь улсын дүрэм тогтоолыг чанга сахиж, шүүгчийн нарийн нямбай хяналтад эмх замбараатай болж, бүх сургуулийн багш сурагчдын хамтын хичээл зүтгэл болон шүүгчдийн идэвхтэй зохион байгуулалтаар хурц ширүүн өрсөлдөөнтэй болов.
Ялангуяа сурагчдын анги хамт олныхоо нэр хүндийг хамгаалах үзэл ухамсар нь оргилон, бусдыг гэмтээхгүй өөрийн ариун хүч хөлсөө урсган хичээж тэмцээнд оролцсон байна. Тэргүүн байрны эздэд шагналын цом болон 500 юань, хоёрдугаар байрын эздэд гурван зуун юань, гуравдугаар байрын эздийг 200 юаниар тус тус шагнан урамшуулсан байна.
