solongonews
Умардад нээлттэй байх хөдөлгүүр хүч
2026-04-21 11:31
Умардад нээлттэй байх хөдөлгүүр хүч

04-р сарын 11-нд Хятадын Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс албан ёсоор байгуулагдаж, Хятадын умарт хилийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн хоосныг нөхлөө.

Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын ажил эхэллээ. Чөлөөт худалдааны бүсийн чансаатай хөгжлийг хэрхэн биелүүлэх вэ? "Найман муж болон Бээжингийн ойролцоо, Орос, Монгол, Евразийг холбосон" өвөрмөц газарзүйн давуу талуудтай, мөн институтийн  инновацыг гол цөм болгон ашигладаг Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь "таван төв, нэг стратегийн өндөрлөг, нэг туршилтын бүс, нэг стратегийн тулгуур цэг" гэсэн найман томоохон хөгжлийн байр сууриа тодорхой болгосон.

Өвөр Монгол өдгөө шинэчлэлийн илүү их бие даасан байдалтай болсон тул чөлөөт худалдааны бүсийн "туршилтын талбар"-д зоригтойгоор судалгаа, туршилт хийж, илүү өргөн хүрээтэй, гүнзгий түвшинд судалгааны дадлага хийх боломжтой юу? Мөн хөгжлийн сорилтуудыг тайлахын тулд хөгжлийн байр суураа хэрхэн ашиглаж болох вэ?

Хил дагуу нээлттэй байхын тулд институийн инновацыг судлах нь

Чөлөөт худалдааны бүсийн гол зорилго нь институтийн инновацад оршдог. Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь орон нутгийн нөхцөл байдал, хилийн онцлогт тохирсон институтийн инновацыг хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилгад оролцож буй хөрш орнуудтай дэд бүтцийн холболт, дүрэм журам, стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх, хүмүүс хоорондын холбоо зэрэг чиглэлээр солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хил болон дотоодын онцлог шинж чанартай анхдагч, нэгдсэн институтийн инновацыг дэмжих болно.

Өвөр Монгол нь 4200 гаруй километр хил, 20 нээлттэй боомтоороо бахархдаг. Хятадын дотоод бүс нутгийг умарт хөршүүдтэйгээ холбодог тул дотоод болон олон улсын давхар эргэлтийг холбоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

2025 онд Өвөр Монголын хуурай замын боомтын ачаа тээврийн хэмжээ 132 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3%-иар өссөн нь гурван жил дараалан 100 сая тонноос давсан үзүүлэлт юм. Боомтын ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсч байгаатай холбогдуулан одоо байгаа дэд бүтэц, тоног төхөөрөмжийн функцийг яаралтай өргөтгөх, шинэчлэх шаардлагатай бөгөөд ухаалаг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, туршилт зэрэг салбаруудыг оновчтой болгох шаардлагатай хэвээр байна.

Тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын ложистикийн сувгуудыг сайжруулах. "Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө" (цаашид "Ерөнхий төлөвлөгөө" гэх)-ийн дэмжлэгтэйгээр Өвөр Монгол нь боомтын дэд бүтцийг цаашид сайжруулж, өөрчлөх, ухаалаг боомт, ухаалаг гаалийн бүрдүүлэлтийг гүнзгийрүүлэх, жолоочгүй тээврийн машин зэрэг шинэ ухаалаг хил дамнасан тээврийн сувгуудыг байгуулах ажлыг судлах, институтийн инновацын практикийн тусламжтайгаар улс орон даяар хуурай газрын боомтуудыг ухаалаг болгох, автоматжуулах, роботчлох шинэ замыг буй болгох болно.

2025 онд Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 6.4% -иар өсөж, энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаад худалдааны импорт, экспортын өсөлтийн хурд нь Хятадын бүх муж орон хотын захиргааны дунд гуравдугаарт жагссан байна. 2025 онд Өвөр Монголын хилийн орчмын оршин суугчидын харилцан худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 65.4%-иар өссөн байна.

Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 04-р сарын 10-нд зохион байгуулсан бодлогын товч танилцуулга дээр               ӨМӨЗО-ны хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхий төлөвлөгөө"-нд Өвөр Монголд бараа бүтээгдэхүүний худалдааг сайжруулах, үйлчилгээний худалдааны хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх, хил орчмын оршин суугчдын харилцан худалдааны хөгжилд инновац оруулах зэрэг чиглэлээр хэд хэдэн их ач холбогдолтой институтийн шинэчлэлийн туршилтын ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан гэж танилцуулав.

Жишээлбэл, "Ерөнхий төлөвлөгөө"- нд хөрш орнуудаас Хятад руу чансаатай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг хорио цээрийн бүсэд оруулах, импортыг өргөжүүлэхийг тодорхой дэмжиж байна. Хятадын умарт зүг рүү нээлттэй байх тэргүүлэх чиглэл болох Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь Орос, Монгол зэрэг хөрш орнуудтай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний импортын сувгуудыг өргөжүүлэх болно. Хорио цээрийн бүсэд нэвтрэх журмыг оновчтой болгох, хил дамнасан ложистикийн загварыг шинэчлэх, нийлүүлэлт, эрэлтийг зохицуулах платформуудыг буй болгох зэрэг арга хэмжээнүүдийн тусламжтайгаар Монгол, Оросын өвөрмөц, чансаатай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх болно. Энэ нь хөрш орнуудын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн өргөн хүрээтэй борлуулалтын сувгуудыг нээгээд зогсохгүй дотоодын хэрэглэгчид Монгол, Орос болон бусад орноос чансаатай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжийг олгоно.

Байгууллагын шинэчлэл нь Өвөр Монголын боомтын сувгуудыг илүү жигд болгож, дотоод, гадаад худалдааны хөгжлийг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгоход тусалсан.

“Ерөнхий төлөвлөгөө”-нд мөн "Хятад, Монголын хоорондох хил дамнасан гар утасны төлбөр тооцооны харилцан холболт, харилцан ажиллах чадварыг дэмжих" санал тавьсан. Өвөр Монгол нь хил дамнасан гар утасны төлбөр тооцооны хэрэглэгчдэд ээлтэй, хялбар байдлыг сайжруулах, стандартын нийцгүй байдлаас болж гадаадын хэрэглэгчдийн төлбөр тооцооны тав тухыг алдагдуулдаг хил дамнасан QR код сканердах асуудлыг шийдвэрлэхийн тулд "дотоодын данстай холбогдсон гадаадын карт" зэрэг загваруудыг дэмжих болно.

Байгууллагын шинэчлэл нь Өвөр Монгол болон хөрш орнуудын хоорондын солилцоо, харилцан үйлчлэлийг илүү жигд болгож байна. Өвөр Монгол нь хөрш орнуудад хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, чансаатай олон улсын спортын арга хэмжээг нэвтрүүлэх, өвөрмөц спортын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, морины уралдаан, бөх барилдах,сур харваа зэрэг спортыг хил дамнасан аялал жуулчлалтай гүнзгий нэгтгэхийг дэмжих, хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, аялал жуулчлал, спорт, худалдааны хил дамнасан хөгжлийг хурдасгах, улмаар ард түмний хооронд харилцан ойлголцлын холбоог буй болгох зэрэг ажлуудыг судлах болно.

Өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх

Өвөр Монголын газрын зургийг дэлгэн үзэхэд Хөххот, Манжуур хот, Эрээн хот нь Өвөр Монголын өргөн уудам нутагт шигтгээсэн гурван сувд шиг гялалзаж байдаг. Бүс нутаг бүр өөрийн гэсэн өвөрмөц аж үйлдвэрийн хөгжлийн чиглэл, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, харилцан бие биенээ нөхөж, онцлогтой хөгжлийг буй болгохыг зорьсон.

ӨМӨЗО-ны төв хот Хөххот нь ногоон тооцоолол, сүүн бүтээгдэхүүн, био анагаахын салбарт бат бөх аж үйлдвэрийн суурьтай. Ногоон тооцооллын хүчний индекс нь улсын хэмжээнд тэргүүлэгч бөгөөд нийт хэмжээ нь 110,000 петабайтаас давсан үзүүлэлттэй. Хөххот нь улсын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлын 50%-ийг эзэлдэг бөгөөд өдөр тутмын шинэ сүү боловсруулах хүчин чадлаараа Хятадад тэргүүлдэг. Хөххот нь "Хятадын Үүлний Хөндий", "Дэлхийн сүүний технологийн нийслэл" гэгддэг. Түүнчлэн, цогц бонд бүс, эдийн засгийн хөгжлийн бүс, өндөр технологийн бүс зэрэг үндэсний түвшний платформуудтай.

Чөлөөт худалдааны бүс энэ нутагт хэрхэн үндэслэж, цэцэглэн хөгжих вэ? Хөххот бүсийг аж үйлдвэр, технологийн инновац, сүүний үйлдвэрлэлийн ухаалаг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, гол технологиудыг ашиглах, Өвөр Монголын өгөгдөл солилцох төв болон "Үндэсний нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээ"-ний Өвөр Монголын Хорингер өгөгдлийн төвийн кластерын барилгын ажлыг хурдасгах, дээд зэргийн малын вакциныг дотооддоо сурталчлах, "дэлхий даяар түгээх" ажлыг хурдасгах зэргээр хөгжүүлэх болно.

Манжуур хот бол Хятадын нээлттэй хилийн хотуудын анхны бүлэг бөгөөд "бүс ба зам" санаачилга болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа юм. Хятад-Оросын худалдааны 60 гаруй хувийг хариуцдаг зуун жилийн түүхтэй Манжуур боомт нь иж бүрэн баталгаат бүс, төмөр замын боомтын хилийн худалдааны бүс, хуучин автомашины экспортын бааз зэрэг нээлттэй тавцантай. Хурдны замын боомтуудад "шинэ гурван бараа" (шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, мод гэх мэт) ачсан тээврийн хэрэгслүүд 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийж байна.

Манжуур хотын дарга Юэ Гуодунгийн хэлснээр, Манжуур нь ухаалаг эрх мэдэл олгох, худалдааг сайжруулах, платформ холбох, дижитал интеграцчлалын дөрвөн чиглэлээр инновацыг судалж, зуун жилийн түүхтэй боомтын өөрчлөлт, шинэчлэлд хүчтэй түлхэц өгөх болно гэв.

Энэ бүс нь Хятад-Европын төмөр замын экспрессийн Манжуурын баазыг байгуулахад анхаарлаа төвлөрүүлж, ложистикийн түгээлт, ачаа тээвэрлэлт, худалдааны үйлчилгээг нэгтгэсэн гадаад сувгийн төвийг буй болгоход анхаарлаа хандуулж, хилийн боомтуудыг ухаалаг хөгжүүлэх үндэсний загварыг буй болгохын тулд "5G + Эд зүйлсийн интернет" технологийг нэгтгэж, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, калийн бордоо зэрэг импортын нөөцөд анхаарлаа төвлөрүүлж, 10 сая тонн хэмжээний гадаад нөөцийн импортын суваг, томоохон хэмжээний агуулах, тээвэрлэлтийн баазыг байгуулж байна.

Эрээн хот нэгэн цагт "Цайны зам"-ын чухал зогсоол байсан бөгөөд өдгөө агаарын тээвэр, төмөр зам, хурдны замын цогц хөгжлийг хангасан бүрэн ухаалаг боомт болж хөгжсөн нь Хятадын Монголд нээлттэй чухал цонх болж байна.

Эрээн хотын дарга Ма Хайтаогын танилцуулснаар, Эрээн хотын бүс нь худалдаа, ложистикт тулгуурлан, импортын нөөцийг боловсруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, угсрахад анхаарлаа төвлөрүүлж, сувгаар хөтлөгдсөн ложистик, ложистикээр хөтлөгдсөн худалдаа, худалдаагаар хөтлөгдсөн аж үйлдвэрийн хөгжлийн хэв маягийг буй болгоно.

Өвөр Монгол нь өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрийн кластеруудыг гол тулгуур болгон ашиглаж, уламжлалт аж үйлдвэрийн шинэчлэл, шинээр гарч ирж буй аж үйлдвэрийн инновац, нээлтийг дэмжиж, ирээдүйн аж үйлдвэрийн бат бөх суурийг тавьж, улмаар бүс нутгийн эдийн засгийн чансаатай хөгжлийг хангах болно. Үүний хариуд чансаатай хөгжлийг гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих гол тулгуур болгон ашиглаж, үндэсний хөгжлийн ерөнхий стратеги болон шинэчлэл, нээлттэй байдлын ерөнхий үйл явцад гүнзгий нэгтгэх болно.

Хувиралт эхэлж, ирээдүй айсуй. Институтийн нээлт нь хувирлыг хурдасгаж, уламжлалт нээлттэй сувгийг дотоод болон гадаад ертөнцийг холбосон эдийн засгийн төв болгон хувиргаж байна. "5 төв, 1 стратегийн өндөрлөг, 1 туршилтын бүс, 1 стратегийн тулгуур цэг" байгуулахад анхаарлаа хандуулснаар Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь Хятадын умарт зүг рүү нээлттэй байх гол хөдөлгүүр болох нь дамжиггүй.

Зохиогч: Д.АНИР
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл