”Зүүн гарц”-аар хил гарч буй Хятад-Европын ачааны галт тэрэг 1000 давлаа
2026-03-09 17:03
”Зүүн гарц”-аар хил гарч буй Хятад-Европын ачааны галт тэрэг 1000 давлаа
2026 он гарснаас хойш "Зүүн гарц"-аар хилээр гарч буй Хятад-Европын ачааны галт тэрэгний нийт тоо өнгөрсөн сарын 26 хүртэл 1034 хүрч, 105170 TEU ачаа тээвэрлэсэн нь 2025 оныхоос 26 хоногийн өмнө 1000-аас давсан үзүүлэлт болжээ.
Хятад-Европын ачааны галт тэрэгний "Зүүн гарц" нь Манжуур, Сүйфэньхэ, Түнжян гэсэн гурван томоохон төмөр замын боомтоос бүрддэг. Одоогийн байдлаар Польш, Герман, Нидерланд зэрэг 14 улс оронд хүрч, Чанша, Жэнжөү, Чэндү зэрэг Хятадын 60 гаруй хотыг холбосон 27 тогтвортой үйл ажиллагаа явуулдаг маршруттай юм.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
