
4 дүгээр сарын 15-ны өдөр 2015 оны Өвөр Монголын хөл бөмбөгийн тэмцээний мэдээллийн хурал Өөртөө Засах Орны биеийн тамирын товчоонд хуралдаж, сургуулийн хэмжээний хөл бөмбөг, нийгэм дүүргийн хөл бөмбөг, ажилтан албатны хөл бөмбөг, болон хөл бөмбөгийн зуслан зэрэг Өвөр Монголын 2015 онд зохион байгуулах хөл бөмбөгийн тэмцээний төслийг нийтэлсэн байна.
Энэхүү төсөлд 3-5 дугаар сарын хооронд бүх Өөртөө Засах Орны сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн хамтарсан тэмцээнийг явуулж, 6 сарын 1-ний өдөр “Нахиа нэрэмжит” хүүхдийн цэцэрлэгийн хөл бөмбөгийн үйл ажиллагаа өрнүүлж, Хөххот, Бугат, Ордос, Улаанцаваас тус тус 2 төлөөлөгч баг сонгож, Хөххотноо “Нахиа нэрэмжит” 5 хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөгийн тэмцээнд оролцуулна. 4-5 сарын хооронд нийгэм дүүргийн хөл бөмбөгийн хамтарсан тэмцээн болон ажилчдын хөл бөмбөгийн хамтарсан тэмцээнийг зохион байгуулж явуулна. Сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн клубийн хамтарсан тэмцээний (залуучууд багачуудын манлай шалгаруулах уралдаан) эмэгтэй багийн тэмцээн нь 7 сарын 1-5-ны өдөр болтол, эрэгтэй багийн тэмцээн нь 7 сарын 8-14-ний өдөр болтол явуулна. Нэг бүс нэг зам олон улсын залуучууд багачуудын хөл бөмбөгийн зуслангийн ажиллагаа 7-8 сарын хооронд явуулна. Ажил мэргэжлийн хөл бөмбөгийн хамтарсан уралдааныг анх зохион байгуулж, эрэгтэй багийн хамтарсан тэмцээнийг зүүн хэсгийн 32 баг, баруун хэсгийн 28 багаар бүрдүүлж, эмэгтэй багийн хамтарсан тэмцээнийг зүүн хэсгийн 16 баг, баруун хэсгийн 14 багаар бүрдүүлэн, 9 дүгээр сараас эхлэн бэлтгэл тэмцээнийг, 10 сард шийдвэрт тэмцээнийг явуулна. Ирэх жилээс эзэн зочин гэж талбай хуваан хамтарсан тэмцээн явуулна гэж нийтэлсэн байна.
Зүй зохистой тэмцээний тогтолцоогоор хөл бөмбөгийн нийгмийн үүрэг болон нэр хүндийг өсгөж, сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн бүх талаас нь дэлгэрүүлж, залуучууд багачуудын хөл бөмбөгийн мэргэжилтэн их хэмжээгээр өсөн нэмэгдэхийг дэмжиж, ажил мэргэжлийн хөл бөмбөгийн хөгжилд тогтуун баттай мэргэжилтний суурийг тавих нь тус төслийн гол зорилго болох юм.
