solongonews
Хурал, үзэсгэлэн яармагийн өөрчлөлтийн төлөвлөлт хийв
2015-04-19 17:30
Дундадын ерөнхий сайд Ли Кэчян саяхан ”Хурал, үзэсгэлэн яармагийн өөрчлөлт хөгжлийг ахиулах тухай санал”-д гарын үсэг зурав.

БНДАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян саяхан "Хурал, үзэсгэлэн яармагийн өөрчлөлт хөгжлийг ахиулах тухай санал"-д гарын үсэг зурав. Дундад улсын Төрийн зөвлөл хурал, үзэсгэлэн яармагийн хөгжлийн стратегийн зорилт, үүргүүдийг бүрэн хэмжээнд тодорхойлж, тус салбарын хойшдын хөгжилд анх удаа иж бүрэн төлөвлөлт хийсэн нь энэ юм.

Саналд, сүүлийн жилүүдэд  Дундад улсын хурал, үзэсгэлэн яармаг түргэн хөгжиж, орчин үеийн зах зээлийн систем, нээлттэй эдийн засгийн системийг бүрдүүлэх чухал индэр болж,  Дундад улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн бүтэц нь зохисгүй, бодлого бүрэн биш, олон улсад өрсөлдөх чадвар тааруу зэрэг доголдолтой асуудал оршсоор байна.

Хурал, үзэсгэлэн яармагийн өөрчлөлтийг ахиулахад мэргэжлийн, олон улсын, брендийн, мэдээллийн талыг илүү баримталж, зах зээлийг өргөжүүлэн, Дундад улсыг хурал үзэсгэлэн зохион байгуулагч хүчирхэг орон болгон хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргах ёстой гэж саналд онцлов.

Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл