
“Дундад улсын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн ерөнхий төсөл” гарснаар зарим орон нутаг, сургуулиуд сургуулийн орчны хөл бөмбөгийн өөрчлөлтийг идэвхтэй хийж эхэлжээ. Гэвч үүнийг даган муу тал ч гарч байна. Жишээ нь, хөл бөмбөгөөр өмнө нь байсан өөр төрлийн спортын зүйлийг орлосон. Энэ байдалд чиглүүлэн Дундад улсын Спортын ерөнхий товчооны дарга Лиү Пэн 3 дугаар сарын 30-ны өдөр илэрхийлэхдээ: -Хөл бөмбөгний спортын ажиллагааг өргөжүүлэх гэдэг нь өөр төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулахгүй гэсэн үг биш юм гэжээ.
Сургуулийн орчинд хөл бөмбөгийн дасгал хөдөлгөөнийг идэвхжүүлэх ажил нь хүмүүсийн анхааралд маш их хүрч байгаа юм. Уг төсөлд сургуулийн орчинд хөл бөмбөгийг оруулах ажлыг хүндэтгэн үзэж, сургуулийн орчны спортын төрлийг өөрчлөх ажил ч эхэлсэн. Ирээдүйд сургуулийн хүрээнд хөл бөмбөгийн алдартныг хүмүүжүүлэн гаргах болно.
Бүртгэлээр, 2009 оны 6 дугаар сараас 2012 оны жилийн сүүл болтол Дундад улсын аймаг хотод нийт 5084 сургууль хөл бөмбөгөөр хичээллэж, 191766 сурагчийг бүртгүүлсэн байна.
Сургуулийн орчин дахь хөл бөмбөг Дундад улсын хөл бөмбөгийн ирээдүй
2015-04-03 10:28
Бүртгэлээр 2009 оны 6 дугаар сараас 2012 оны жилийн сүүл болтол Дундад улсын аймаг хотод нийт 5084 сургууль хөл бөмбөгөөр хичээллэж, 191766 сурагч бүртгүүлсэн байна.
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
