4 дүгээр сарын 3-нд Жүн Шянь хот хөдөөгийн барилгын компаний төслийн баг Эрээн хотод ирж, Эрээн хотын олон улсын цайны замын өртөөн соёлын аялал жуулчлалын цогцолбор газрыг байгуулах ажлын тухайн газар дээр нь хүрч хянан шалгав. Хотын орлогч дарга Саранчимэг болон Жүн Шянь төслийн баг уулзалт хийв.
Саранчимэг хэлэхдээ: -Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь боомт болон геополитикийн давуу тал, нөөцийн давуу тал, боловсрол соёлын давуу талд түшиглэн, үлэг гүрвэлийн соёл, боомтын соёл, Монгол Юань соёл, шинжилгээ хийх зэрэг дөрвөн том аялал жуучлалын сорыг бий болгож, аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлж байгаа. Дундад улсын умард нутгийн чухал хил дамнасан аялал жуучлалын суурин газар, цэцэглэн хөгжиж байгаа аялал жуучлалын нэрт хот болно. Жүн Шянь хот хөдөөгийн барилгын компанитай хамтын ажиллагааг сайн хийж, аялал жуучлалын нэрт сорыг улам илүү бий болгож, боомтын эдийн засаг нийгмийн хөгжилт, нээлтийг ахиулна гэв.

Төслийн багийн ахлагч хяналт шалгалтын дүнгээ ерөнхийлөн, олон улсын цайн замын өртөөний соёлын аялал жуучлалын цогцолбор газрыг байгуулах, 5А зэрэглэлийн цогцолбор газрыг байгуулах санаа бодлоо танилцуулав. Хоёр талаараа цогцолбор газрын барилгын чиглэл, бэлтгэл хугацааны зорилтын талд хамтын ойлголтод хүрэв. ӨМӨЗО-ны 2015 оны аялал жуучлалын ажлын хурлын хөтөлбөр болон "ӨМӨЗО-ны сор болсон аялал жуучлалын цогцолбор газрын гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний шаардлагын дагуу, Эрээн хотоос "Эрээн хот олон улсын цайн замын өртөөн соёлын аялал жуучлалын бүс"-ийг байгуулахаар шийдэв. Жүн Шянь хот хөдөөгийн барилгын компани нь ӨМӨЗО-ны аялан жуучлалын товчооны урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж хяналт шалгалт хийв.


