Дэлхийн нүүрсний зах зээлийн хөгжлийн дагуу Дундад улсын нүүрсний эх баялгаа нээлттэй ашиглах цар хүрээ нэмэгдсээр байна. Нүүрсний аж үйлдвэрүүд өөрийн үйлдвэрлэх арга хэлбэрээ шинэчлэн өөрчилж, нүүрс угаан цэвэршүүлэх, нарийлаг боловсруулах, хийжүүлэх зэрэг боловсруулалт нь нэмэгдсэнээс байгаль орчны бохирдлыг ч нэмэгдүүлж байна. Энэхүү байдал нь Дундад улсын байгаль орчин болон ард түмний эрүүл мэндэд ихээр нөлөөлсөн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн байгаль орчинд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн нүүрсний боловсруулах аж үйлдвэрийн өөрийнх нь хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлэх болно. Иймд нүүрсний аж үйлдвэрийн байгаль орчинд үзүүлж байгаа бохирдлын асуудалд анхаарлаа хандуулж, нүүрсний аж үйлдвэрийн эдийн засгийн өртөг болон байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг хамтад нь хөгжүүлбэл нүүрсний эдийн засагт оруулах хувь нэмэр болон байгаль орчны зохицолтой хөгжлийг баталгаажуулж чадна.
Нүүрс болон байгаль орчин
2015-04-27 09:22
Нүүрсний аж үйлдвэр бол Дундад улсын эрчим хүчний эх баялгийн гол хүчин болох үйлдвэр байж, түүний хөгжил нь улс ардын эдийн засгийн бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
