solongonews
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын ”супер холбогч” болохыг эрмэлзэнэ
2026-04-18 13:56
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын ”супер холбогч” болохыг эрмэлзэнэ

Эрээн хот бол Хятад улсын Монголд нээлттэй хамгийн том цогц хуурай замын боомт бөгөөд хоёр улсын хоорондын хүний солилцооны 70 гаруй хувь, Монгол руу экспортлох өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хариуцдаг. Шинээр батлагдсан Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсэд Эрээн хот нь 18.35 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.

 

Хятад-Европын ачааны галт тэрэг Эрээн хотын хилийн боомтоор орж ирч байна  

 Зургийг: ЖИ ЭНЬЧУАНЬ

Эрээн хотын намын хорооны дэд нарийн бичгийн дарга, хотын дарга Ма Хайтао танилцуулахдаа:

- Бид тухайн бүс нутгийн үйл ажиллагааны байршлыг чанд баримталж, тээврийн дэд бүтэц, төвийн хүчин чадлын салбарт шинэ нээлт хийж, тавцан барих, аж үйлдвэрийн хөгжилд шинэ алхам хийж, соёлын солилцоо, хүмүүс хоорондын холбоог хөгжүүлэх чиглэлээр шинэ ололт амжилтуудыг харуулж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төв, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгохыг хичээж байна.

Боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, ухаалаг боомтын бүтээн байгуулалтын түвшинг сайжруулж, умард зүгт чиглэсэн олон улсын сувгуудыг саадгүй нээхэд дэмжлэг үзүүлэх болно. Зорчигч болон ачаа тээврийн урсгалыг салгаж, үр ашигтай ажиллагааг дэмжих зорилгоор хурдны замын хоёр дахь боомтын сувгийн барилгын ажлыг түргэтгэж, хурдны замын боомтын жилийн ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 6 сая тоннд хүргэж,Тяньжинь боомт, Таншань боомт зэрэг боомтуудтай хуурай газар-далайн зохицуулалтыг бэхжүүлж, "төмөр замын экспресс" загварыг хэрэгжүүлэхийг түргэтгэж, зүүн ба баруун хооронд хуурай газар-далайн холболтын нээлттэй хэв маягийг бий болгоход туслах болно.

Чөлөөт худалдааны бүсийг тэргүүлэх хүч болгон ашигласнаар Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг одоо байгаа нээлттэй платформуудын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, эдгээр платформуудын хооронд зохицуулалтын загвар, үйлчилгээний стандарт, мэдээллийн өгөгдлийн харилцан холболтыг дэмжих болно. Худалдаа, ложистик дээр үндэслэн, импортын нөөцийг боловсруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, угсрахад анхаарлаа төвлөрүүлснээр бид ложистик нь худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа нь аж үйлдвэрийг хөдөлгөх хөгжлийн хэв маягийг бий болгоно.

Соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, авьяас чадварыг дэмжих чиглэлээр бид "нөхөрлөл, үнэнч сэтгэл, харилцан ашитай, хүртээмжтэй" гэх хөршийн дипломат харилцааны үзэл баримтлалыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд хүн төвтэй, гадаадтай холбоотой хэд хэдэн практик, жижиг хэмжээний амьжиргааны төслүүдийг хэрэгжүүлэх болно. Уламжлалт спортыг хил дамнасан аялал жуулчлалтай гүнзгий нэгтгэхийг дэмжинэ. жишээлбэл, "Цайны зам" соёлын туршлага гэх мэт өвөрмөц аялал жуулчлалын маршрутуудыг идэвхтэй хөгжүүлж олон улсын солилцоо, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор "Эрээн хотод суралцах" олон улсын брэндийг бий болгоно. Хил дамнасан анагаах ухааны хамтын ажиллагааны механизмыг судалж, "Гэрэлт мэлмий" ажиллагаа зэрэг олон нийтийн сайн сайхны төслүүдийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх болно. Мөн Өвөр Монголтой экологи, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, урьдчилан сэргийлэх, хянах хамтын ажиллагааны төв, тоосжилтын хяналтын станц зэрэг тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж, Хятад улсын умард хэсэгт бат бөх экологийн аюулгүй байдлын хаалт байгуулахад дэмжлэг үзүүлэх болно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын Удирдах Багийн гишүүн, Худалдааны Газрын дэд захирал Гүө Жөүмин хэлэхдээ:

- Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг баталж, байгуулсан нь Хятад улсын умард зүг рүү нээлттэй гол гүүрэн гарцыг байгуулах шинэ үе шат нээгдсэнийг харуулж байна. Энэ нь Өвөр Монголын шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, үйлчилгээ, шинэ хөгжлийн хэв маягт нэгтгэх, өндөр чансаатай хөгжлийг дэмжихэд чухал бөгөөд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх болно. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, гүнзгий, анхдагч, нэгдсэн судалгаа хийж, институцийн инновацийг дэмжих, Өвөр Монголын өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрийг хөгжүүлж, бэхжүүлэх, орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэ үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх, чөлөөт худалдааны бүсийг өндөр стандарт, чансаатайгаар байгуулах зорилготой юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл