
Энэ сарын 15-нд Дундад улсын экспорт импортын худалдааны 117 дугаар яармаг Гуанжөү хотын Пажөү үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ. Энэ оны 1 дүгээр улиралд Дундад улсын гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр буурсан нөхцөлд, Гуанжөүгийн худалдааны яармагийн экспортын наймаа тохиролцсон хэмжээ гадаадынхны анхаарлыг ихээр татаж байлаа.
Уг яармагийн үзэсгэлэнгийн талбай 1 сая 180 мянган ам дөрвөлжин метр бөгөөд 60 гаруй мянган лангуу ажиллуулснаас брэндийн лангуу 11 мянга 800 гаруй байна. Яармагт 47 улс орон, бүс нутгийн 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, 13 улс орон, бүс нутгийн үзэсгэлэнгийн багийг байрлуулан, Герман, Япон, Индонез зэрэг орнуудыг үзэсгэлэнгийн багт шинээр хамруулжээ.
