solongonews
Дундадын урлагийн тайзнаа гялалзсан монгол одод
2015-04-03 10:25
Дуу хөгжмийн хүчээр бидний амьдрал утга учиртай, баялаг, хөөр баяртай болдог. Уран содон бүтээл, гялалзам амжилтаараа олон түмэндээ танигдана гэдэг уран бүтээлч хүмүүсийн их хөдөлмөрийн ач тус, ажил үйлсийнх нь төгс амжилтын илрэл болно.
ӨМӨЗО-ны одод Дундад улсын урлагийн тайзнаа монгол дуу хөгжмийн ид шидийг гайхуулж, нутаг усныхаа алдар нэрийг цуурайтуулсаар...

“HAYA” хамтлаг- 9 дэх удаагийн Дундад улсын дуу хөгжмийн “Алтан хонх ” шагналт үдэшлэгийн алтан медалийн эзэн

2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 9 дэх удаагийн Дундад улсын дуу хөгжмийн “Алтан хонх ” шагналт үдэшлэг Гуанжоу хотод болж, “HAYA” хамтлаг алтан медаль хүртжээ. Тухайн наадмаар “HAYA” хамтлагийн ганц эмэгтэй, Хөхнуур нутагтай гол дуучин Дайчинтана олноос онцгой дуу хоолойгоороо “Намуухан шөнийн огторгуй” дууг дуулж үзэгч олны анхаарлыг татаж , сэтгэлд нь хоногшсон билээ.

“HAYA” хамтлаг 2006 онд байгуулагдсанаас хойш Монголоор зохиож бүтээхийг хичээж, олон улсын дуу хөгжмийн сонгодог элементийг өөрийн зохиосон дуу хөгжимдөө тусгаж, өвөрмөц онцлогоо бий болгожээ. Тэд Тайваны 19 болон 23 дахь удаагийн дуу хөгжмийн алтан шагналыг хүртэж байсан бөгөөд хамгийн шилдэг тив алсалсан дуу хөгжмийн том шагналыг ч хүртэж байв.

Дундад улсын дуу хөгжмийн “Алтан хонх” шагнал нь 2001 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү шагнал нь Дундад улсын утга урлагийнхны холбоо болон Дундад улсын дуу хөгжмийн нийгэмлэгээс хамтарч зохион байгуулсан Дундад улсын дуу хөгжмийн ерөнхий чанартай том шагнал юм. Мөн ший жүжгийн “Тэргүүлэгч цэцэг”-ийн шагнал, олон ангит телевиз жүжгийн “Алтан бүргэд” шагнал, киноны “Алтан тахиа” шагналтай зэрэгцэх улсын зэрэглэлийн урлагийн том шагнал болно.

  Хань Лэй- Одон Телевизийн “Би бол дуучин” шилдэг дуучин шалгаруулах нэвтрүүлгийн 2 дахь удаагийн манлай

 2014 оны 4 сарын 4-ний өдөр Хань Лэй Одон Телевизийн “Би бол дуучин” шилдэг дуучин шалгаруулах нэвтрүүлгийн 2 дахь удаагийн ерөнхий шийдвэрт уралдаан болов. Тус уралдаанд ӨМӨЗО-ны дуучин Хань Лэй тэргүүлж, Дундад улсын дуу хөгжмийн тайзыг дахин доргиосон байна.

Хань Лэй ӨМӨЗО-оос шалгарсан Дундад улсын алдарт эрэгтэй дуучин. Дуучин болсон 20 гаруй жилд нийт 8 удаа Төв телевизийн “Цагаан сарын үдэшлэг”-т оролцож, олон олон шагналаар энгэрээ мялаалгаж явжээ. Одон Телевизийн “Би бол дуучин” шилдэг дуучин шалгаруулах нэвтрүүлэг бол Солонгос улсын MBC-ээс санаа авч хийсэн амьд урлагийн нэвтрүүлэг бөгөөд дараа дараагийн уралдаан нь нэрт дуучдыг урин оролцуулдаг улсын дотоодод нэр нөлөө ихтэй нэвтрүүлэг юм.

“Би бол дуучин” шилдэг дуучин шалгаруулах нэвтрүүлэг нь 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийт 15 удаа болж, 4 дүгээр сарын 4-ний өдөр шийдвэрт уралдаан болжээ. Энэ удаагийн дууны уралдаанд манай улсын дуу хөгжмийн тайзнаа нэр хүндтэй 14 дуучин, Малайзын нэрт дуучин Шилааг урин оролцуулсан байна.

  Цэцэнбилэг- 7 дахь удаагийн Дундад улсын ардын язгуур урлагийн тэмцээний гоцлол дуу, хослол дуу, өлгөө дууны алтан медалийн эзэн

2014 оны 6 дугаар сард 7 дахь удаагийн Дундад улсын ардын язгуур урлагийн дууны тэмцээний тайзнаа монгол охин Цэцэнбилэг гоцлол дуу, хослол дуу, өлгөө дууны алтан медалийг хүртэж, уртын дууны содон аялгууг Дундад улсын үзэгч сонсогчдын сонорт хүргэсэн байна.

 Дундад улсын язгуур ардын дууны тэмцээн бол Дундад улсын соёлын яамнаас зохион байгуулж байгаа Дундад улсын хамгийн өндөр түвшний ардын язгуур урлагийн тэмцээн уралдаан болно. Энэ уралдаанд нийт 31 муж орон хот, 48 их дээд сургуулийн 362 тоглолт бүртгүүлэн оролцож, анхны шалгаруулалт болон хоёр дахь шалгаруулалтаар гоцлол дуу болон хослол дуу, өлгөө дуу, хамтлаг дуу, их дээд сургуулийн болон ардын дууг өөрчилсөн гэсэн 4 төрлөөс тус бүр 16 тоглолт шалгаран үлдэж, Ланжоу болсон шийдвэрт уралдаанд оролцож, Цэцэнбилэг гоцлол дуу, хослол дуу, өлгөө дууны алтан медалийг хүртсэн байна.

Ли. Дэгжин “Дундадын содон бүжиг” нэвтрүүлгийн 10 содон бүжигчний нэг

“Дундадын содон бүжиг” нэвтрүүлгийн 2014 оны зун телевиз үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, таашаалыг хүлээсэн содон нэвтрүүлэг болж, Дундад улсын үзэгчдийн анхаарлыг маш их татсан юм. 4 дүгээр сарын дундаас 6 дугаар сарын сүүл болтол зохион байгуулагдсан “Дундадын содон бүжиг” нэвтрүүлгээр ӨМӨО-ны залуу бүжигчин Ли. Дэгжин цолгорчээ. 2009 онд их сургуулиа төгссөн Ли. Дэгжин урьд хожид “Тал нутаг хаа байна”, “Элсэн цөл дэх тэмээдийн бараа”, “Салхины аяаар бүжиглэе” зэрэг шилдэг бүжгийг бүжиглэж, Бээжин хотын бүжгийн тэмцээний алт, “Бадамцэцэг хундагат” бүжгийн тэмцээний алт, умардын таван муж орны бүжгийн уралдаан тэмцээний алт зэрэг шагнал хүртэж байсан.

Энэ удаа “Дундадын содон бүжиг”-ийн уралдаанд “Бүжгийн хувилгаан”-аар үнэлэгдсэн байна. “Дундадын содон бүжиг” нэвтрүүлэг бол Жежан одон телевиз хийж байгаа мэргэжлийн бүжгийн үнэлэлтийн чанартай нэвтрүүлэг болно. 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагт нэвтрүүлэн 12 удаа болжээ. Тус нэвтрүүлэгт улсын дотоодын нэрт бүжигчид шүүгч хийж, тусгай мэргэжлийн түвшнээр уралдаанд оролцогчдод үнэлэлт өгч, олон газраас хүрэлцэн ирсэн шилдэг бүжигчдийн дундаас шилдгийг шалгаруулжээ.

Үйлс- “Дундадын содон бүжиг ” нэвтрүүлгийн 10 содон бүжигчний нэг

 Ордос нутагтай залуу Үйлс 2014 оны 5 дугаар сард Жежан одон телевизийн “Дундадын содон бүжиг”-ийн уралдаанд оролцож, мэргэжлийн бүжгийн чадвар, сонгодог содон бүжгээрээ мэргэжлийн хянагч багш нарын өндөр үнэлгээг хүртэж, “Бүжгийн сахиус”-аар үнэлэгдэв. Үйлс 4:0-ийн шилдэг дүнгээр шийдвэрт уралдаанд оролцох эрх авч, уралдааны эцэст “Дундадын содон бүжиг” нэвтрүүлгийн 10 содон бүжигчний нэг болсон байна.

Үйлс-Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Дундад улс дахь тэмцээний манлай 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 54 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Дундад улс дахь тэмцээн Бээжин хотноо болсон юм. ӨМӨЗО-ны монгол бүсгүй Үйлс тэргүүн байранд орж, Дундад улсыг төлөөлөн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан байна. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн бол дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах гурван их нэр хүндтэй тэмцээний нэг бөгөөд анх 1960 онд Америкийн Калифорнид үүсгэн байгуулснаас одоо болтол 53 удаа амжилттай зохион байгуулагдсан байна.

Аянга-Анхуй мужийн телевизийн “Авьяаслаг залуу” нэвтрүүлгийн 2014 оны ерөнхий шийдвэрт уралдаан тэмцээний манлай, төв телевизийн “Дундад улс яг сонсож байна ” нэвтрүүлгийн гуравдугаар байрны эзэн

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Анхуй мужийн телевизийн “Авьяаслаг залуу” нэвтрүүлгийн 2014 оны шийдвэрт уралдаанд ӨМӨЗО-ны Ордос нутагтай залуу Аянга тэргүүлэв. Тэрээр мөн төв телевизийн “Дундад улс яг сонсож байна” нэвтрүүлэгт гуравдугаарт орсон байна. “Дундад улс яг сонсож байна” нэвтрүүлэг бол Гуан Шян соёл зуучийн ХК зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхэн хамтарсан дуу хөгжмийн нэвтрүүлэг болно. Энэхүү нэвтрүүлэг нь Израилийн “RisingStar” нэвтрүүлгээс санаа авч хийсэн бөгөөд Израиль, Америк, Франц, Англи, Герман зэрэг улсад өргөн хэмжээгээр тархаж, дэлхий дахинд ихээхэн нэр нөлөөтэй болсон байдаг.

2014 онд Гуан Шян зуучийн компани нь 10 сая юаниар хэвлэлийн эрхийг авч Дундад улсад ан худаа ажиллуулж, “Дундад улс яг сонсож байна” гэж нэрлэжээ.

Мөнгөнхуар-Төв телевизийн “Дундад улс яг сонсож байна” нэвтрүүлгийн тавдугаар байранд тодров.

 Өнгөрсөн жил төв телевизийн “Дундад улс яг сонсож байна” нэвтрүүлэг эхэлсний дараа олны анхааралд хүрсэн ӨМӨЗО-ны бас нэгэн дуучин бол Мөнгөнхуар болно. Мөнгөнхуар тус нэвтрүүлгийн тавдугаар байранд орж, ардын дуу “Хун галуу”-г дахин Дундад улсын үзэгчдийн сонорт хүргэж, өндөр үнэлэлт хүртэв.

Амгалан-Төв телевизийн гуравдугаар сувгийн “Байлдах тусам эрэлхэг” алтан микрофоны уралдааны манлай

2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төв телевизийн гуравдугаар сувгаар цацагдсан “Байлдах тусам эрэлхэг” алтан микрофоны уралдаанд залуу дуучин Амгалан манлайлсан юм. Амгалан 2014 оны 10 дугаар сард төв телевизийн “Одон гялбаат зам” нэвтрүүлэгт оролцож, Дундад улсын үзэгчдэд танигдсаны дараа 2005 оны 1 дүгээр сард нэрт дуучин Чи Фэний Шанхайн үдэшлэгт оролцож уянгат сайхан дуугаа өргөснөөр барахгүй, 1 дүгээр сард Хунань одон телевизийн “Би бол дуучин” нэвтрүүлэгт Дундадын нэрт дуучин Сүн Нань түүнийг хамтран дуулах дуучнаар урьж маш олон хүнд танигджээ.

Энэ жилийн гуравдугаар сард “Байлдах тусам эрэлхэг” алтан микрофоны уралдаанд оролцож уран сайхан тоглолт, уянгалаг яруу дуугаараа олны дундаас ялгарч, тэргүүн байранд тодров.

“Хангай” хамтлаг- “Дундад улсын содон дуу” шалгаруулах уралдааны манлай

Төв телевизийн гуравдугаар сувгийн хоёрдугаар улирлын “Дундад улсын содон дуу”-ны уралдааны шийдвэрт уралдаанд монгол үндэстний эстрад дуу хөгжмийн нэрт хамтлаг болох “Хангай” хамтлаг “Галавын орчил ” хэмээх дуугаараа дуу хөгжмийн эзнээр тодорчээ.

“Дундад улсын содон дуу” нэвтрүүлэг нь өөрийн бүтээлийн тоглолтын нэвтрүүлэг бөгөөд нэгдүгээр улирлын уралдаан нь 2014 оны 1 дүгээр сард эхлээд болжээ. Энэ жил болсон хоёрдугаар улирлын уралдаан нь нэвтрүүлэг болсон гурван сарын туршид Дундад улсын дуу хөгжимд сонирхолтой үзэгч сонсогчдын анхаарлыг маш их татаж, бүх цэнгээнт нэвтрүүлгүүдээс өвөрмөц онцлогоороо ялгарсан байна.

Зохиогч: Урантана
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл