solongonews
Төвдийн гамшгийн бүсэд яаралтай тусламж үзүүлэв
2015-04-27 14:19
Төвдийн Иргэний хэргийн танхимаас 26-ны 9 цаг 30 минутад мэдээлснээр, Төвдөд энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас 17 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй болж, 55 хүн бэртжээ. 1191 өрхийн орон сууц, 1 сүм нурж, 5828 өрхийн орон сууц, 54 сүм дуган тодорхой хэмжээгээр эвдэрчээ.

Энэ сарын 26-нд Дундадын Иргэний хэргийн яамны вебсайтад мэдээлснээр, Балбын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Төвдийн өндөрлөг ч гамшигт өртжээ. Иргэний хэргийн яам Лхас, Шининь, Гол мод, Үхань зэрэг хот дахь төв засгийн гамшгаас аврах нөөцийн сангаас нийт 5000 майхан, 30 мянган хөвөнтэй хувцас, 30 мянган хөвөнтэй хөнжил, 15 мянган эвхдэг ор, 15 мянган уутан хөнжил зэрэг тусламжийн бараа цуглуулан бэлтгэж, Төвдийн гамшгийн бүсэд яаралтай тусламж үзүүлжээ. ТӨЗО-ны шат шатны захиргаа ч гамшгаас аврахад шуурхай ажиллан, 21 мянган майхан, 23 мянган хөвөнтэй хувцас, хүнс, ундны ус, эм бэлдмэл зэргээр тусалжээ.

Төвдийн Иргэний хэргийн танхимаас 26-ны 9 цаг 30 минутад мэдээлснээр, Төвдөд энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас 17 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй болж, 55 хүн бэртжээ. 1191 өрхийн орон сууц, 1 сүм нурж, 5828 өрхийн орон сууц, 54 сүм дуган тодорхой хэмжээгээр эвдэрчээ. Мэдээ холбооны дэд бүтцийн 58 станц эвдэрч, гамшигт өртсөн нийт хүний тоо 200 мянгыг давжээ.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл