
Гуйян хотын Вудан дүүргийн Шиньбао Бу-ий үндэстний шянд болсон "Гуравдугаар сарын гуравны баяр" үндэстний соёлын арга хэмжээ 4-р сарын 19-нд эхэллээ. Энэхүү уламжлалт ардын баяр нь дөрвөн зүг найман зовхсоос ирсэн зочдод Бу-ий ард түмний хаврын амьдралыг ойлгон мэдрэхэд боломжийг олгосон юм.

Арга хэмжээнд үндэстний өвөрмөц онцлогийг харуулав. Хөгжилтэй лууны бүжгээс гадна цэцгийн саваа бүжиг, цэцгийн бөмбөрийн бүжиг зэрэг биет бус соёлын өвийн хөтөлбөрүүд ээлжлэн тоглогдлоо. Тансаг уламжлалт хувцас өмссөн Бу-ий ард түмэн гоёмсог бүжиг, аялгуут ардын дуугаараа баярын өдрийн баяр баясгаланг илэрхийлж байв. Зочид бүжигд нэгдэж, дуулж бүжиглэж, Бу-ий ардын зан заншлын эрч хүч, урам зоригийг биечлэн мэдрэн байлаа.

2009 онд Гуйян хотын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэнээс хойш Вудан Шиньбао "Гуравдугаар сарын гуравны баяр" нь олон жилийн хөгжлийн дараа Гуйян хотод маш нөлөө бүхий үндэстний соёлын брэнд болж байна. Энэхүү энгийн бөгөөд сэтгэл дулаацуулсан үндэстний наадам нь уламжлалт ардын зан заншлыг сэргээгээд зогсохгүй бүх үндэстний хүмүүст эрч хүчтэй соёлын аялал хийх боломжийг олгосон байна.

