solongonews
Роботууд сар шинийн шинэ гайхалтай үзүүлбэрүүд үзүүллээ
2026-03-23 11:16
Роботууд сар шинийн шинэ гайхалтай үзүүлбэрүүд үзүүллээ

                                    

Энэ жилийн цагаан сарын баярын олон гала арга хэмжээний үеэр хүн дүрст роботууд халуун сэдэв болсон. Тэдний уран гойд хөдлөл, ухаалаг гүйцэтгэл, ялангуяа тонгорцоглох, хос баганын тоглолтын үзүүлбэр гэх мэт күүл хөдөлгөөнүүд нь үзэгчдийг баясгасан байна. Тайзнаас эхлээд сүмийн үзэсгэлэн худалдаа, загварын шоунаас эхлээд худалдааны төвүүд хүртэл роботуудыг уламжлалт цагаан сарын зан заншилд нэгтгэсэн нь баярын уур амьсгалд технологийн өнгө аяс нэмээд зогсохгүй зах зээлд шинэ онцлох үйл явдал болсон байна.

—Ганцаарчилсан тоглолтоос эхлээд бүлгийн тоглолт хүртэл олон роботууд "Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж хүн ардын анхаарлын төв болж байна". Өнгөрсөн жилийн цагаан сарын баярын гала арга хэмжээнд робот янгуу бүжиг тоглосонтой харьцуулахад энэ жил олон ухаалаг компанийн роботууд томоохон хэмжээний үзүүлбэр үзүүлж, хошин жүжиг тоглох, тэр ч байтугай хушга бөмбөрүүлэн тоглох, хүмүүст илүү хурдан, илүү хүчтэй технологийн хүртээмжийг хангажээ.

Цагаан сарын баярын гала тоглолтын дараа мөн л робот офлайнаар "дахин гарч ирснээр" үзэгчид үүнийг ойроос мэдэрч, "технологид суурилсан шинэ жилийн үзүүлбрийн уур амьсгалд" бүрэн автах боломжтой болсон. Цагаан сарын шинийн гуравны өдөр Бээжин хотын Хайдянь дүүрэг цагаан сарын баярын шинжлэх ухаан, технологийн сүмийн үзэсгэлэн худалдаанд үзэгчид хүн дүрст роботын интерактив хэсэг рүү шууд чиглэж байсан. Энд "Ингегийн ухаалаг бүжиг" болон "Арслант бүжиг" тоглосон роботын үзүүлбэрүүд нэгэн зэрэг эмх цэгцтэй эрч хүчээр дүүрэн байв.

"Би хороололдоо зурагтаар гардаг роботын бүжиг харна гэж хэзээ ч бодож байгаагүй! Гайхалтай байлаа! Энэ нь шинэ жилийн баярын уур амьсгал, өндөр технологийн мэдрэмжийг хоёуланг нь агуулан сүмийн үзэсгэлэнд өнгө нэмж байлаа. Би ийм сүмийн үзэсгэлэнд анх удаа оролцож байна" гэж Бээжингийн оршин суугч Вэнь утсаараа зураг авахуулах зуур хэлэж байв. Хүүхдүүд роботуудыг тойрон хүрээлж, зураг авахыг хүсч, инээд хөөрөөр дүүрэн байлаа.

  Сэтгүүлч 70 гаруй технологийн компани энэхүү сүмийн үзэсгэлэн дээр 150 гаруй интерактив үзмэрийг дэлгэн үзүүлсэн бөгөөд үүнд 43 биетэй робот, 34 хүн дүрст роботын үзэсгэлэнд тоглолт гаргаж, "Хятадад үйлдвэрлэсэн роборт"-ийн шинэлэг сэтгэл татам байдлыг харуулсан болохыг ойлгон мэдэж билээ.

—“Хос уянгын өлзий бэлэг илгээх”-ээс эхлээд “Жижиглэн худалдааны цуглаа наймай” хүртэл роботууд янз бүрийн бүтээлч аргаар “ажиллаж” завгүй л байв. Гудамжинд “буян” гэх Хятад үсэг бичин өлзий буян бэлгэлэж, “Тан гүрний нойргүй шөнө” хотохон дахь сэтгэл хөдөлгөм хос уянгын яруу найргийн мөр бадгууд зохион уянгалж, жуулчдад бараа бүтээгдэхүүн сонгож өгөх худалдагчийн дүрд тоглож, Бээжин хотын Юй Юань Тань цэцэрлэгт хүрээлэнгийн дэнлүүний баяраар тогтмол тоглолт гаргах зэргээр, 2026 оны цагаан сарын баярын үеэр робот буюу робот нохойнууд “харагдахуйц шоу”-аас “практик үйлчилгээ” хүртэл цагаан сарын баярын үзүүлбэрүүдийг  хаа сайгүй хийж байна.

Ши Хү нуурын Соёлын Аялал Жуулчлалын Группийн  сурталчилгааны албаны дарга Лю Жин Ханжөү Вэньсань Дижитал Амьдралын гудамжинд 46 хүн дүрст робот, робот нохой болон холбогдох тоног төхөөрөмжийг түрээслэх боломжтойг танилцуулав. Цагаан сарын баярын үеэр “робот баг” “ажилдаа” гарсан бөгөөд цагаан сарын арван тавны дэнлүүний баяр хүртэл түрээсийн захиалга дууссан байв. "Цагаан сарын баярын өмнөх Шинэ жилийг угтахаас эхлээд цагаан сарын баярын үе хүртэл сар шинийн уулзалт, зах зээл, аялал жуулчлалын газруудад роботуудыг интерактив үйл ажиллагаа, үзүүлбэрууд ашиглаж,манай компани энэхүү хугацаанд бараг нэг сая юанийн орлого олсон." гэж хэлэж байлаа.

Робот түрээсийн үйлчилгээний платформ Чинтяньзугийн мэдээллээс харахад энэ жилийн цагаан сарын баярын үеэр платформ дээрх захиалга бараг 70 хувиар өссөн байна. Үүнд зугаа цэнгээний үзүүлбэр, арилжааны маркетинг, боловсрол, аялал жуулчлал, амьдралын  болон сэтгэлгээний хэрэглээ тус тус 34 хувь, 31 хувь, 19 хувь, 16 хувийг эзэлж байна.

"Цагаан сарын баяр бол Хятадын иргэдийн хувьд амар мэндээ асууж, учран золгох хамгийн чухал цаг бөгөөд роботуудын хувьд ч хүмүүсийн бодит амьдралд оролцох чухал цонх юм. Энэ жилийн сар шинийн зах зээлд  роботууд зөвхөн тайзны үзүүлбэр эсвэл технологийн бэлгэдэл биш, харин уламжлалт баяр ёслолд практик байдлаар нэгтгэж болох "Шинэ жилийн бараа", интерактив туршлагын "түншүүд" болсон гэдгийг бидэнд тодорхой мэдрүүлсэн" гэж Чинтяньзу компанийн гүйцэтгэх захирал Ли И-ян хэлэв.

—Өдгөөгөөс "ирээдүй" хүртэл роботын хэрэглээ бүр ч ирээдүйтэй байна. Бодит ертөнцийн физик харилцан үйлчлэлийн өгөгдөл нь роботын тархийг хөгжүүлэхэд үнэ цэнэтэй үндэс суурь болдог бөгөөд робортын үе мөчийг оновчтой болгох, хиймэл оюун ухааны давталттай хослуулан хүн дүрст роботын технологийг тасралтгүй сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Интернет хэрэглэгчид хэдэн жилийн дараа цагаан сарын баяраар ахмад настантай ярилцах, эцэг эхчүүдэд хоол хийхэд нь туслах роботыг гэртээ авчрах нь биелэх боломжтой зүйл гэж хүмүүс үзэж байна.

Тайзны үзүүлбэр үзүүлдэг байсан роботууд өдгөө хэрэглээний өсөлт болж байна. Unitree Technology-ийн холбогдох албаны хүн цагаан сарын баяраар ирсэн лавлагаа, захиалгын тоо хүлээлтээс хамаагүй давсан бөгөөд худалдан авалтын хэмжээ баярын өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэж мэдэгдэв.

Салбарын мэргэжилтнүүд 2026 он нь хүн дүрст роботын хэрэглээний хувилбаруудыг цаашид хурдасгахад чухал жил байхаас гадна роботуудын туршилга болон түүнийг бөөнөөр үйлдвэрлэх ажлыг хурдасгах гол жил болж байна гэж төсөөлж байна. Том хэмжээний роботуудыг ашиглалтад оруулсны дараа их хэмжээний өгөгдөл нь загварыг сургалтад буцаан оруулж, "илүү их байршуулалт - илүү их өгөгдөл - илүү ухаалаг" гэсэн сайн мөчлөгийг бий болгож, салбарын хөгжлийг хурдасгах болно.

"Ирээдүйд хүн дүрст роботууд бидний гэр оронд чадварлаг хамтран ажиллагач, халамжтай дэлгүүрийн худалдагч болох болно. Роботууд зөвхөн үзүүлбэр үзүүлдэг байснаасаа хэрэглээ руу шилжих чухал үсрэлт одоо ирж байна" гэж Шанхайн Хиймэл Оюун Ухааны Судалгааны Хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийн докторын  удирдагч багш Янь Вэйшинь хэлэв.

 

 Galaxy General Robots нь 2-р сарын 19-нд (Цагаан сарын шинийн гуравны өдөр) Бээжингийн Дайду цагаан сарын баярын үеэр сүмийн үзэсгэлэн худалдаанд супермаркетын кассчин болж  байгаа нь. ( Гэрэл зургийг Beichen Group-оос хангав)

 

Ханжөү Вэньсань Дижитал Амьдралын гудамжны роботууд 2-р сарын 19-нд Ханжөү Линшань жуулчны газарт ажиллаж иргэд болон жуулчидтай харилцаж буй нь. ( Гэрэл зургийг ярилцлага өгөгч хангав)

Зохиогч: Нийтлэл Гон Вэнь, Жан Шюань, Жан Шяо
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл