Хөвөөтшар хошууны уугуул Цахар охин Зол өнгөрсөн жил Хятад улсын миссийн тэмцээний Өвөр Монгол дахь миссийн тэмцээнд тэргүүн байранд орсон байна.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хятадын сайхан миссийн төлөөлөгчөөр Филиппинд очиж, 37 дахь удаагийн “Ази Номхон далайн олон улсын мисс”-ийн тэмцээнд оролцон, авьяасын үзүүлбэрт тэргүүлсэн бөгөөд “Баясгалант авьяаслаг мисс” болжээ.
“Ази Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд” нийт 40 гаруй улс болон бүс нутгийн сайхан миссүүд оролцов. Үүнд Хятадын сайхан охидын төлөөлөгч болсон Зол монгол гоёлоороо хүмүүсийн анхаарлыг татсан аж.

Зол одоо Өвөр Монголын Их Сургуулийн нэвтрүүлэгч хөтлөгчийн мэргэжлээр суралцаж байгаа юм. Мөн тэрээр дуу хөгжимд хорхойтой бөгөөд чөлөөт цагаараа дуу хөгжимтэй нөхөрлөж, хүмүүст таашаалд хүрсэн “Дурсах тавилан”, “Хайрын шүтээн”, “Чи ирээгүй”, “If you” зэрэг дуунуудын шүлгийг зохиож өөрөө дуулсан байна.

- Тус тэмцээн надад маш их урам өгсөн. Тэмцээнээр дамжин улс үндэстнийхээ соёлыг олон хүмүүст таниулж, өөрөө ч маш олон зүйлсийг суралцсан. Миний үүрэг хариуцлага улам хүнд боллоо хэмээн Зол ярилцлага өгөхдөө хэлсэн байна.






