solongonews
Хамгийн амттай нь ”Хянган аймгийн цагаан будаа”
2020-05-11 20:37
Хамгийн амттай нь ”Хянган аймгийн цагаан будаа”

- Бээжин, Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны улмаас бидэнд Бээжингийн зах зээлийн ногоон гарц бий болгосноор цагаан будааны нэр хүнд улам өсч, захиалга ч нэмэгдсээр байна. Одоогоор манай харилцагчдад төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд улам нэмэгдсэн. Тухайлбал, Хятадын Зам Гүүр, Хятадын Яньцао, Ханьжөүгийн Үр тарианы үйлдвэрлэл зэрэг компаниуд захиалга өгч байна. Эдгээрийг өмнө нь төсөөлж ч байгаагүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Бээжингийн зах зээлийг нээсэн ч тийм ч амжилтад хүрээгүй. Бээжин, Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд бидний Бээжин дэх борлуулалт 25 сая юаньд хүрч, хоёр жилийн өмнө энэ тоо “0” байсан гэж Залайд хошууны Вэй Жя Ми Е компаний захирал Вэй Жяньмин ярьлаа.

“0”-ээс 25 сая юанийг хүртэл "Хянган аймгийн цагаан будаа" хэмээх энэ бүс нутгийн нийтлэг брэнд Вэй Жя Ми Е компанид хөгжлийн боломж авч ирж, Бээжингийн зах зээлийг нээсэн. 2019 онд "Хянган аймгийн цагаан будаа" Бээжин, Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагаанд түшиглэн, Бээжингийн олон иргэдийн хүнсний хэрэглээг хангаснаар "Хянган аймгийн цагаан будаа" брэнд Бээжинд нэрд гарчээ.

      "Хянган аймгийн цагаан будаа" амттай

Сүүлийн жилүүдэд Хянган аймаг "Хянган аймгийн цагаан будаа" нэртэй бүс нутгийн нийтлэг брэндийг бий болгож, тус аймгийн хэмжээнд усан тутаргын нөөцийг нэгтгэв. Улмаар "Хянган аймгийн цагаан будаа" брэндийг нэгдсэн журмаар ашиглаж, Хянган аймгийн эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ерөнхий дүр төрхийг гадны оронд бий болгон, нэр хүнд, өрсөлдөх чадвар, нэмүү өртгийг хурдтай нэмэгдүүлж, тус аймгийн цагаан будааны үйлдвэрлэлийн хурдтай хөгжлийг дэмжиж байна.

Засгийн газраас тавцан байгуулж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь "Хянган аймгийн цагаан будаа" брэндийн хөгжлийн ололт амжилт юм. Хоёр жилийн хугацаанд Хянган аймгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажилласан. Одоогоор тус аймгийн хэмжээнд цагаан будааны үйлдвэрлэлийн 8 хамтарсан нэгж, 26 хамтын аж ахуйн нэгж, 64 хоршоо, 5 өрхийн хөдөө аж ахуйн фермтэй болсон. Усан тутаргын хамтарсан тариалах талбай 177.93 мянган га-д хүрч, дунд, өндөр зэргийн сортууд 60 орчим хувийг эзэлж байна. "Хянган аймгийн цагаан будаа" нь өргөн олон хэрэглэгчид, мөн мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн.

Үржил шимт хөрс нь "Хянган аймгийн цагаан будаа"-ны онцгой чанарыг бий болгож, "Хянган аймгийн цагаан будаа"бүх Хятадын 14 дэх удаагийнӨвлийн спортын наадмын цорын ганц зориулалтын будаа болсон. Хятад улсын хэмжээнд14 дэх удаагийнӨвлийн спортын наадмыг дэмжсэнээр цасан спорт болон "Хянган аймгийн цагаан будаа"-ны брэнд олон нийтийн анхаарлыг нэлээдтатав.

"Хянган аймгийн цагаан будаа"2019 онд Хятадын цагаан будааны 10 том бүс нутгийн нийтлэг брэнд, "2020 оны Хятадын 14 дэх удаагийн өвлийн спортын наадмын онцгой нийлүүлэгч" эрхийг удаа дараалан авсан нь энэ брэндийг бүтээх шинэ түвшинд дэвшсэнийг харуулж, нэр хүндтэй болсноор үл баран илүү их итгэл хүлээсэн байна.

"Хянган аймгийн цагаан будаа" нь Хятадын 14 дэх удаагийн Өвлийн спортын наадмын зориулалтын цагаан будаа болсноор нэр хүнд, итгэл үнэмшил нь шууд өсөж, аж ахуйн нэгжүүдийн захиалга эрс нэмэгдсэн байна. Мөн тус брэндийн түүхий эдийн бааз нь нэг бүхэл цогц болсны хувьд Хятадын Сайн чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлчилгээний нийгэмлэгээс "Хятадынсайн чанартай цагаан будааны үзүүлэлтийн бааз" гэж нэрлэжээ.

      Цахим худалдааны тавцангаар "Хянган аймгийн амт"-ыг мэдрүүлнэ

Энэ нэг жилд: "Өвөр Монголын сайн чанарын цагаан будааны нутаг"-аар өргөмжлөгдсний дараа Хянган аймгийг Хятадын Үр тарианы үйлдвэрлэлийн нийгэмлэгээс "Хятадын тал нутгийн эко цагаан будааны нийслэл" хэмээн цоллож, Хянган аймгийн цагаан будааны амтат брэнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.

Энэ нэг жилд: Интернэт ашиглан шинэ жижиглэн борлуулалтын загвараар "Хянган аймгийн цагаан будаа"-г борлуулж эхэлсэн. Таобао цахим сайт дээр "Нэгдүгээр нэвтрүүлэг" Вэй Я, "Бараагаа дайсан ханхүү" Ли Жячи, Куайшөү платформын нэр хүнд бүхий хэрэглэгч "Санда Гэ" зэрэг “Интернэтийн од” болон соёлын зүтгэлтнүүд цахим худалдааны шууд нэвтрүүлгээр олон удаа "Хянган аймгийн цагаан будаа"-г сурталчилж, нэр хүндийг нь өргөсөн юм. 

Энэ нэг жилд: Олон сая дагагчтай “Интернэт од” Хянган аймагт очиж долоон удаа шууд нэвтрүүлэг хийсэн бөгөөд Али группын "Ядуурлаас эрчимтэй гарах нийгмийн халамжийн нэвтрүүлгийн “ёслол"-д 17 удаа оролцон, Юань Лүнпин, Үжин, Улаантуяа, Бао Шишүн зэрэг нэр хүндтэй хүмүүсээр нүүр царайгаа болгосон нь "Хянган аймгийн цагаан будаа"-ны нэр хүнд, итгэл үнэмшлийг улам өсгөжээ.

Энэ нэг жилд: Хятадын хэмжээнд 20 гаруй зуун хүчирхэг жижиглэн борлуулагч аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаа тогтоосон ба Үмэй, Бүбүгао, Жялэфү, Хуалянь, Юнхүй, Вэйдүөли зэрэг томоохон супермаркеттай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, 200 гаруй шууд борлуулалтын дэлгүүр нь 20 муж хот,ӨЗО-нд үйл ажиллагаагаа явуулж, дөрвөн шууд харьяа хотыг бүрэн хамарчээ. "Хянган аймгийн цагаан будаа"-ны бүтэн жилийн борлуулалт 193 мянган тоннд, нийт өртөг нь 1.08 тэрбум юаньд хүрсэн байна. 

Энэ нэг жилд: Хянган аймаг Хятадын хэмжээнд цахим худалдааны платформуудтай хамтын ажиллагаагаа гүнзгий сайжруулж, онлайн офлайныг уялдуулан шинэ амжилтад хүрлээ. Хянган аймгийн хэмжээнд цахим худалдааны төрөл бүрийн 28 платформтой болсон бөгөөд үүнд Таобао, Тмалл, JD.com, Мэйтуань, Ctrip, Дөү-Юй, Тикток, Куайшөү зэрэг Хятадын цахим худалдааны шилдэг 10 платформ Хянган аймагт төлөөлөгчийн газартай болов. Ингэснээр Хянган аймаг Хятадын томоохон цахим худалдааны платформ Өвөр Монголд төвлөрсөн бүс болж, 6 хот суурин нь улсын хэмжээний цахим худалдааны хөдөө орон нутгийн жишиг шяний жагсаалтад оров.

Энэ нэг жилд: Хянган аймаг цорын ганц аймаг хотын төлөөлөгчийн хувиар ӨМӨЗО-ы Цахим худалдааны хөдөө орон нутгийн жишиг, цахим худалдаагаар ядуурлыг бууруулах тухай сургалтын үеэр болсон арга хэмжээнд илтгэл тавин оролцож, Хянган аймгийн 2 хошуу, 2 хувь хүн, 2 аж ахуйн нэгж ӨМӨЗО-ы цахим худалдаагаар ядуурлыг бууруулах ажлын шилдэг шагналхүртсэн.

Энэ нэг жилд: Али групп Хорчин баруун гарын дунд хошуунд 2000 га талбай бүхий дажитал тариалангийн талбай гаргасан бол JD.com болон Мэнбэнь хоршооны байгуулсан дижитал мал аж ахуйн ферм, Бүбүгао групп, Лүдин компаний хамтран байгуулсан дижитал хөдөө аж ахуйн ферм тогтвортой хөгжиж байна.

Энэ нэгэн жилд: Цахим худалдааны үйлдвэрлэл болон логистикийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хянган аймаг буухиа шуудан, логистикийн хамтарсан төвийг 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл ажиллуулж байгаа юм. Улмаар SF Express, Юнда, Тяньтянь, Жүнтүн, Шэньтүн, Юаньтүн, Юсү зэрэг 8 буухиа шуудан компани суурьшсан бөгөөд өдөр бүр дунджаар 100 мянга гаруй эд зүйл гадагш явуулж байна. "Хянган аймгийн цагаан будаа"-ны тээврийн зардлыг 30 орчим хувиар бууруулсан нь Өвөр Монголын зүүн бүс нутгийн хамгийн доод үнийг бий болгож, "Хянган аймгийн цагаан будаа" болон Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний холбогдох бодлого зохицуулалт үр дүнгээ өгөөд байна.

Энэ нэг жилд: "Хянган аймгийн цагаан будаа" нь их хотуудын зах зээл, төрийн өмчит аж ахуйн нэгж, нийгэм дүүрэг, албан байгууллагын хоолны газрын хүнсний хэрэгцээг хангаж, одоогийн байдлаар борлуулалт Хятадын 10 гаруй муж хот, ӨЗО-д хүрч, 4 шууд харьяа хотыг бүрэн хамарсан бөгөөд Хятадын хэмжээнд 58 ресторан, 69 албан байгууллагын хоолны газар, 55 үйлдвэрлэлийн парк, 37 үзэсгэлэнгийн газар байнгын хэрэгцээг хангаж байна. 

      "Бүтээгдэхүүнээ худалддаг" байснаас "Брэндээ худалдах" хүртэл

Шинэ жилийн шинэ зорилт, шинэ хүсэл мөрөөдөл! 2020 онд Хянган аймаг цахим худалдааг үргэлжлэн ихээр хийж, "Хянган аймгийн цагаан будаа" брэндийг даянд таниулна.

Нэр хүндтэй хүмүүсээр нүүр царай болгох, “Интернэтод”оор нэвтрүүлэг хийлгэх, боловсон хүчин бэлдэх зэрэг хэлбэрээр "Хянганы цагаан будаа" зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн урсгалыг үр дүнтэй дээшлүүлэн, шинэ мэдээллийн хэрэгслийн урсгалыг захиалга болгон өөрчлөх болно.

Хаврын улиралд баазын захиалга, зун нь цагаан будааны хоолны наадам, намарцагаан будааны соёлын наадам, өвлийн улиралд шинэ будааны захиалгын экспог эрчимтэй зохион байгуулна. Энэ оны 06 дугаар сард "Нэг акр талбай сайн тариаг танин мэдэх", "Усан тутарга суулгах баяр" зэрэг арга хэмжээ зохион байгуулж, “Интернэт од”-уудын шууд нэвтрүүлгээр арга хэмжээнүүдээ танилцуулан, "Хянган аймгийн цагаан будаа"-гулам илүү сурталчлах болно. Захиалгын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалангийн менежментийг орлох, нэрийн өмнөөс тариалах, хувь хүний захиалга, цагаан будааны экологийн амралтын газар, "Хянган аймгийн цагаан будаа"-ны хоолны наадам зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааны дүнд цагаан будааны салбарын сүлжээг өргөжүүлэн, нэмүү өртгийг нэмэгдүүлж, онлайн ба офлайн гарцыг холбон нэвтрүүлж, цагаан будааны брэндийн маркетингийг эрчимтэй сайжруулна.

"Өвөр Монголын сайн чанарын цагаан будааны нутаг", "Хятадын тал нутгийн эко цагаан будааны нийслэл"-ийн брэндийн үр нөлөөг бүрэн харуулж, олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүс болон брэндийг бий болгоно. 2020 онд "Хянган аймгийн цагаан будаа"-г онлайнаар 100 сая юань, офлайнаар 1 тэрбум юаний эрчимтэй боруулалт хийж, 30-аас дээш нэр хүнд бүхий цахим худалдааны аж ахуйн нэгж, 500-аас дээш томоохон хэмжээний супермаркет, 100-аас дээш брэнд зочид буудалын ресторанд оруулж, Хятадын хэмжээнд 20-иос дээш муж хот, ӨЗО-ыг борлуулалтын сүлжээгээр хамрах юм.

Зохиогч: И ШИҮШИҮ, БИЛЭГ
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл