solongonews
Сонгон хичээлээр соёлын шим хүртээнэ
2017-03-20 11:40
Шилийнхотын Монгол үндэстний бага сурлууль үндэстний уламжлалт ёс заншлыг өсвөр насны хүүхдүүдэд уламжлан залгамжлах зорилгоор онцлогт биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулсан юм.

 Мөн 26 төрлийн онцлогт хичээлийг “ Хоёрдугаар хичээлийн танхим”-д хамруулж хичээллэх болсон байна.     Шилийнхотын Монгол үндэстний бага сургууль байгуулагдсанаас хойш 60 гаруй жилийн хөгжлийн явцдаа чанартай боловсрол олгохыг гол чиглэлээ болгож, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулан чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд суурь тавихаар хичээн ажиллаж ирсэн юм. Тус сургууль орон нутгийн давуу талдаа тулгуурлан хүүхэд багачуудын нас биеийн өсөлтийн онцлог, сэтгэл зүйн бодит байдлыг харж сонгон хичээлээ нээдэг. Одоогоор морин хуур, хувьс, ятга, найрал дуу, эсгий урлал, бүжиг, зураг, уран бичлэг, бөх, монгол шатар, ном сум, түүх соёл, зан үйл ба байгалын шинэлэх ухаан зэрэг 26 сонгон хичээлийг нээгээд байгаа бөгөөд сурагчдын авьяасыг илрүүлэхийг зорин ажиллаж байна.

       Эрдэнэчимэг бол тус сургуулийн багш. Тэрээр Хятад улсын 8 муж, орны хэмжээнд зохион байгуулагдсан “Тэнгэрлэг эзэн” цом үндэстний гар урлалын бүтээгдэхүүний уралдаанд эсгий урлалын багийн тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Мөн тэрээр мэргэжлийн багш нартай хамтран сонгон хичээл нээж сурагчдад гар бие оролцох ба газар дээр нь сурч тогтоох нөхцөлөөр хангасан байна. Хүүхдүүд хичээлээр дамжин үндэстний соёлоо мэдэж авахад тусалсан байна. Сургуулийн зүгээс хүүхдүүийг зохион байгуулж Шилийнгол аймаг төдийгүй бусад аймаг хотын хөгжим бүжиг, сур, шатарын уралдаанд оролцуулж байгаа юм.

       Сургуулийн захирал Цэцэнбаатар: - Сонгон хичээл нь хүүхдийн ур авьяасыг нээхэд тусална. 2008 онд бөх, морин хуур гээд цөөн хэдэн хичээл байсан бол дараа нь жил ирэх тусам өсөн нэмэгдсээр одоо 26 болоод байна. Нэг удаагийн арга хэмжээнд гучаад багш нар хамтран оролцдог. Үүнд арван багш урилгаар оролцоно. Сонгол хичээлийг нээхэд сургууль их хэмжээний хөрөнгө оруулсан юм. Хамт олныхоо хичээл зүтгэлээр сургууль маань одоо бусад сургуулиудуудын танилцан сонирхох суурин газар болсон гэж танилцууллаа.

Сургалтын албаны эрхлэгч Хөгжилт:

- Сонгон хичээлийн ангид одоогоор хоёрдугаар ангиас зураадугаар ангийн нийт 800 гаруй хүүхэд хичээллэж байна. Сурагчид жилд нэг удаа сонгон хичээл сонгох боломжтой бөгөөд сонгосон хичээлээ бүтэн жилийн туршид суралцах болно. Хичээл нь дөрөв дэх, тав дахь өдрийн 16:00-17:00 цагт (Зуны улиралд 16:00-17:30) ордог хуваарьтай. Хүүхэд олон учир нэг сонгон ангийг хоёр нээдэг тохиолдол ч байна гэж ярьлаа.

Шилийнхотын монгол үндэстний бага сургууль Ч.Булаг олон улсын морин хуурын дээд сургуулийн “ Багачууд хүүхдийн морин хуурын сургалтын төв” гэсэн тодотголтой. Энэ нь Морин хуур сонирхдог хүүхдүүдэд таатай боломжоор хангасан юм. Мөн үндэстний онцлогт соёлыг спорттой нэгтгэн сурагчдын ур авьяасыг хөгжүүлж байна.

Зохиогч: Сургалт
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл