Янь Ян найман нсатай, Хорчин Зүүн гаран хойд хошууны Адуучин сумын Өнгөт Харгана багийн ядуу буурай өрхийн Хү Баошаны охин. Янь Яны аав нь мэдрэлийн өвчтэй тул гэрийн амьдрал нь тун ядуу. Үүний дээр хэдэн жилийн өмнө Янь Яны ээж нь өвчтэй эр нөхөр болон охиноо хаяад явсан байв.
Адуучин сумын нарийн бичгийн дарга Тана 2016 оны 7 дугаар сард хөдөө буухдаа Янь Яны гэрийн байдлыг ойлгож, сайн дураараа энэхүү ядуу буурай өрхийг дэмжих болсон байна. Тана:
- Янь Яны харцанд миний сэтгэл уярсан. Эрх танхи өсөж бойжих насандаа эхийн хайраа алдаж, өвчтэй аавыгаа асрах амьдралын бэрхийг ганцаараа дааж авсан. Энэ бүхэн хүүхдэд маш хэцүү асуудал юм. Хойшид Янь Янг өөрийн хүүхэдтэйгээ адил хайрлан харгалзана гэлээ.
Янь Ян 2016 оны 9 дүгээр сард бага сургуульд суух боллоо. Тана тус Өнгөт Харгана багийн дарга удирдлага болон Эмээл бага сургуулийн захиралтай холбоо барьж, Янь Янг сургуулийн алтан босгыг алхуулсан байна.
Янь Яны хойшдын суралцах асуудлыг шийдэхийн тулд 2016 оны 10 дугаар сард Тана нэгэн халуун сэтгэлтэй бизнес эрхлэгчтэй холбоо барьж, Янь Яны байдлыг хэлж, түүнээс тусламж хүссэн байна. Уг бизнес эрхлэгч Янь Яны байдлыг ойлгоод түүнийг их сургууль төгсөх хүртэл дэмжихээр болсон байна.
Сар шинэ ирэхэд Тана Янь Яны гэрээр очиж, будаа, мөнгө хүргэхийн зэрэгцээ Янь Янд шинэ хувцас авч өгсөн аж. Шинэ хувцас өмсөж сар шинээ угтах гэж байгаа нь Янь Яны хувьд анх удаа аж.
- Одоо Нам засгийн төрийн бодлого сайн, үгээр барахгүй сайхан сэтгэлтэй хүмүүс олон. Аав охин хоёрт илүү дэмжлэг үзүүлж, дарамтыг нь хөнгөрүүлэн, жаргалыг эдлүүлэхээр хичээнэ хэмээн Тана сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
