Тэрээр Үзэмчин зүүн хошууны Хатавч суурингийн Баянтуулган багаар нутагтай. Сүүлийн хоёр жил малын үнэ ихээр буурсан боловч зах зээл дэх махны үнэ нэг их буурсангүй. Энэ байдалд зохицуулан Гоо нөхөр Ундрахын хот орж малын махаа борлуулахыг боджээ. Тэгээд өнгөрсөн жилийн 4 дүгээр сард хошууны төв Улиастай сууринд байр түрээслэн, гурилтай хоол хийж эхэлсэн аж.
Хөдөө нутагт цахилгаан нэвтэрсэн учир махаа давслан хадгалж иддэг айл бараг байхгүй болжээ. Өмнө нь хөдөөний айлууд махаа давслан гурилтай хоол хийж байсан түүхтэй. Тиймээс Гоогийн хийсэн гурилтай хоол нь хүмүүсийн анхаарлыг их татдаг байжээ.
- Хөдөөгийн айлууд уул нь зуны цагт махаа борцолж хатаан хадгалж байснаас гадна шуузлан давслан хадгалдаг. Зуны халуунд борцолж амжихгүй амархан эвдэрдэг тул давслан хадгалахад хялбар бөгөөд амт шимт сайтай, удаан хугацаатай хадгалж чаддаг. Ийм махаар хийсэн гурилтай хоолыг идэж өссөн болохоор амт нь ямар гэдгийг андахгүй сайн мэднэ. Тэгээд энэхүү хоолоо бэлдэн бизнес эрхлэх болсон гэж Гоо танилцууллаа.
Энэ нь хуучнаа уламжлан сэргээж байгаагаар барахгүй зах зээлийн өрсөлдөөнд хөл тогтох арга ухаан байх ёстой.
Махаа шуузлахад махаа жижиглэн хэрчиж хар төмөр тогоонд хийнэ. Тогоондоо эхлээд өөх голтой махыг хийж тос шөлийг нь гарсны дараа бусад махаа бага багаар нэмж, давсаа бас нэмж шөлийг нь ширгэтэл буцалган тосыг нь маханд нь шингээн буцалгана. Ийм гурилтай хоол шөл сайтай, тосорхог боловч амт сайтай, битүү шөлтэй хоолтой харьцуулж болох аж.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард Гоогийн хоолны газар том байшинд шилжсэн бөгөөд боорцог, бууз, банш худалдах болсноор захиалга ихтэй болсон байна.
- Бизнес эрхлэх газраа зөв сонгох нь хамгийн чухал. Үйлчилгээгээ сайжруулж, хоолныхоо амт болон чанарыг заавал батлах хэрэгтэй. Ингэж байж байнгын зочидтой болно. Бидний хоол өөр ямар ч хольцгүй, шим сайтай байдаг шүү. Бидний хоол хүмүүст таашаагдаж байгаад маш их баяртай байна.
