solongonews
Өвөр Монголын малчдын амьдралд интернэт сүлжээ нэвтрэв
2020-08-01 20:26
Өвөр Монголын малчдын амьдралд интернэт сүлжээ нэвтрэв.

ӨМӨЗО-ы Шинэ Барга зүүн хошууны хөдөө хээр, хүн цөөн бүсэд өмнө нь интернэт сүлжээ барьдаггүй, малчид хаагдмал амьдрал өнгөрүүлдэг байлаа. 2018 онд орон нутгийн захиргаа олон нийтийн соёлын үйлчилгээ, шинэ хэлбэрийн ухаалаг мал аж ахуйн бүсийг байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлснээр малчдын амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Тухайлбал өндөр нягтаршилтай телевиз, гар утсаараа хонь малаа хариулах, найз нөхөдтэйгөө видео бичлэгээр мэндлэх, шууд нэвтрүүлэг хийх зэрэг болно.

Малчин Сонор гэртээ дижитал телевизийн сувгаар кино үздэг болжээ. Сонорынх хошуунаас 70 километр зайтай хөдөө бий. Урьд нь телевизийн сүлжээ барьдаггүй байсан гэж тэрээр ярьж байлаа. Одоо харин мал аж ахуйн бүсийн 95 хувь нь Сонорынхтай адилхан олон нийтийн соёлын үндсэн үйлчилгээ хүртдэг болов. ӨМӨЗО-ы Радио телевизийн сүлжээний корпорацын Шинэ Барга зүүн хошууны салбар компанийн захирал Шү Лян хэлэхдээ, одоо бид 660.5 километрийн кабелыг тавьж дуусгаад байна. 6100 гаруй малчин өрх дижитал сүлжээтэй болоод байна гэв.

Телевизийн сүлжээтэй болсноор барахгүй гар утасны сүлжээтэй ч болсон байна. Олонх малчид бэлчээртээ камер угсарсан байна. Сороных 200 гаруй га талбай бүхий бэлчээртээ 200-гаад хонь хариулдаг. Тэрээр хэлэхдээ, одоо хаана ч очсон гар утасныхаа АПП бэлчээрийнхээ өнцөг булан бүрийг харах боломжтой боллоо. Халдварын үеэр охин маань гэртээ хичээлээ хийж, интернэтээр хичээлдээ суусан. Хичээлээ таслаагүй. Хотоос ялгаагүй интернэт сүлжээтэй болсон. Хүүхдүүд маань хүний нутагт эрдэм сурч, төрсөн нутагтаа эргэн ирж, хөдөө нутгаа бүтээн байгуулахыг хүсэж байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл