Сар шинийн баярт зориулсан олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-нээс 22-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн ордонд зохион байгуулагджээ. Үзэсгэлэн худалдаанд Хятадын дотоодын болон Монгол, Орос, Солонгос, Япон, Пакистан зэрэг улс орны бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн бол Монгол Улсын сүү цагаан идээ, ноос ноолуур, арьс нэхий, гоёл чимэглэл гэх мэт Өвөр Монголын хэрэглэгчдийн дунд хэдийн танил болсон хэрэглэх дуртай бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.
Энэхүү "ОТГАЛ" ХХК алт мөнгө, гоёл чимэглэлийн эдлэлээ дэлгэжээ. "ОТГАЛ" ХХК алт мөнгө, гоёл чимэглэлээс та бүхэндээ сонирхуулж байна.
Дашрамд дуулгахад эдгээр бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол uyangaaas@yahoo.com цахим хаягаар холбогдож болно.
