solongonews
Ордос хот удирдлагагүй хөдөө аж ахуйн машин механизмыг ашиглаж байна
2020-05-07 14:57
Ордос хот удирдлагагүй хөдөө аж ахуйн машин механизмыг ашиглаж байна.

ӨМӨЗО-ы Ордос хотын Зүүнгар хошууны Шар мөрний дагуух хөдөө аж ахуйн бүс удирдлагагүй хөдөө аж ахуйн машин механизмыг ашиглаж, ажлын үр ашгаа дээшлүүлж байгаад сүүлийн өдрүүдэд бид анхаарал хандуулсан.

-Өнгөрсөнд удирдлагагүй машин механизм байх тухай ойлголттой байсан боловч харж байгаагүй. Өнөөдөр харин өөрөө ашиглаж байна гэж машины жолооч Сухайт тосгоны тариачин Тянь Маньгүй танилцууллаа.

Удирдлагагүй хөдөө аж ахуйн машин ажиллах зам шугам, ажиллах хүрээ цар, хурд зэрэг агуулгыг бүхнийг техникээр зохицуулахад бэлэн бөгөөд долоон одны замчлах системийг бүрэн ашигласан байна. Эдгээр машин механизм үр ашиг өндөр, нарийн оновчтой, чанар сайтай ажиллах зэргээрээ онцлог. Нягт тарих, газар шороог тэгшлэх, бордоо оруулах, пестицидийн шүрших зэрэг ажилд илүү тохиромжтойгоос өөрийн өртгийг буруулж, үр ашгийг ихээхэн нэмэгдүүлсэн байна. Уламжлалт тариалах арга маягтай харьцуулахад шулуун шугамаар тарьж ургуулах талаар давуу байдаг ба шөнө ажиллах боломжтойгоороо ялгаатай ажээ.

Уг хошууны Хөдөө аж ахуйн машин механизмын товчооны дарга Чяо Жи:

-Энэ жил манай хошуу удирдлагагүй хөдөө аж ахуйн машин механизмыг ихээхэн ашигласнаар ухаалаг хөдөө аж ахуйн бүс болж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн өөрийн өртгийг бууруулан, үр ашгийг нь дээшлүүлж чадсан гэжээ.

Зохиогч: ЭРДЭНЭЖАРГАЛ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл