- Өнөөдөр кино үзэхээр ирсэн хүн үнэхээр их байна. Энгийн үед бүтэн сайн өдөр ч ийм их хүн байдаггүй гэж Баарин баруун хошууны кино театраас кино үзээд гарч ирсэн оюутан Дүн Мэй ярьж байлаа.
Энэ жилийн цагаан сараар Баарин баруун хошууны иргэд хоолны газарт шинэлэхээс гадна бас кино үзэх болсон аж.
Энэ цагаан сар кино үзэж байгаа хүн өнгөрсөн жилээ бодвол нэмэгдэж, ихэнх нь гэр бүлийн хамт хүүхэлдэйн жүжиг үзэхээр ирсэн хошууны иргэд цөөнгүй байна гэж кино театрын ажилтан танилцуулж байв.

- Бид Хятад улсын кино театрын адил шинэ кино хангаж, үзэгчид олны шаардлагад зохицуулан гэр бүлээрээ үзэх киног хамгийн тохиромжтой цагт гаргаж байгаа.
- Хошууны кино театр өнгөрсөн жил ашиглалтад орсны дараа жил цагаан сард гэр бүлийн хамт кино үзэхээр ирдэг. Гэр бүлээрээ чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх нь сайхан нөхцөл бүрдсэн гэж Дүн Мэй сэтгэгдлээ хуваалцав.
Одоог болтол Өвөр Монголын ихэнх хошуу шяньд кино театртай болсон байна. Ард олонд кино үзэх нөхцөл боломжийг хангаж, амьдралыг нь баялаг болгосон байна.
