Сурвалжлагч Өвөр Монголын түүхийн дурсгалт зүйлсийн товчооноос мэдээлснээр, ойрын хугацаанд Улаанхад хотын Аухан хошууны нэгэн тариачин зам засаж байхдаа санамсаргүйгээр эртний Ляо гүрний үеийн ханын зурагт булш, бунхан илрүүлэв. Археологичид энэхүү Ляо гүрний дунд сүүлийн үеийн эртний булш бунханд холбогдох хамгаалалт хийсэн ба 6 квадрат метр талбай бүхий ханын зургийг илрүүлэв. Тус ханын зургуудад мянган жилийн өмнөх Ляо гүрний үеийн хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан буга согооны зураг, сармагчин тоглож байгаа зураг, хос нохойн зураг, хэнгэрэгт хөгжмийн зэмсгийн зураг, хоол хийж байгаа зураг, гэр бүлийн зургууд багтжээ.
Одоогийн байдлаар тус ханын зургийг Өвөр Монголын Балар эртний соёлын музейд хадгалж, мэргэжилтнүүд нарийвчилсан судалгаа хийж, түүх соёлын үнэ өртгийг нь илрүүлэн тодруулахаар ажиллаж байна.
