2020 оны Өвөр Монголын гар урлал, соёл, инновац, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа долоон сарын 25-наас 29-ний өдрүүдэд Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааны үеэр интернэт борлуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын нийт хэмжээ 2 сая юанийг давжээ.
Үзэсгэлэнд Өвөр Монголын соёлын инновацын 500 гаруй аж ахуйн нэгжийн 5000 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулав. Тал нутгийн соёлын онцлогийг шингээсэн соёлын инновацын болон үндэстний гар урлалын бүтээгдэхүүнүүд нь Өвөр Монголын тухай ойлголтыг олон талаар харуулжээ. Уг арга хэмжээний үеэр интернэт шууд дамжуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын хэлбэрийг уялдуулан бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулжээ. Статистикт харуулснаар үзэсгэлэнгийн талбайд урьд нь 20 мянга гаруй хүн зочилсон бол интернэт шууд дамжуулалтад 3 сая 500 мянга гаруй хэрэглэгч хандаж нийт борлуулалт нь 2 сая 140 мянган юаньд хүрчээ.
