solongonews
Сэргэлэнгийн шинэ оны хүсэл
2017-02-21 11:09
Сэргэлэн Улаанхад хотын Онгонууд хошууны Баянтал сумын иргэн. Хоёр жилийн өмнө тэрээр Улаанхад хотод хоолны газар нээсэн байна.

- Энэхүү хоолны газраа нээгээд хоёр жил болж байна. Өдөрт бараг 150 аяга сагадын гурилтай шөл хийж, сар бүр 15-20 мянган юанийн цэвэр орлого олдог. Сагадын гурилтай жигнэсэн банш, сагадын гурилаар хийсэн боорцог болон бусад хуурга хийдэг тухайгаа танилцууллаа.

Сэргэлэн дөрвөн ам бүлтэй. Хөдөө гэртээ өмнө нь 2 га тарианы газартай, арваад үхэртэй байжээ. Хот орж бизнес эрхлэх зорилгоор юм хумаа худалдахыг нь худалдаж, түрээслүүлэхийг нь түрээслүүлж, Улаанхадад ирсэн нь энэ байжээ.

Одоо Сэргэлэнгийн хоолны газрын наймаа маш сайн байгаа бөгөөд 2017 онд хоолны газрынхаа салбарыг нээх тохитой газар хайж байгаа аж.

- Манай хоолны газрын талбай бага, зочид их ирэхэд багтахгүй. Ингээд том хүүтэйгээ хамт бас нэг шинэ хоолны газар нээх бодолтой байна.

Зохиогч: САЙНАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл