solongonews
Өвөр Монголын өвлийн соёл аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ Жүхай хотод эхэллээ
2020-09-22 16:08
Өвөр Монголын өвлийн соёл, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ Жүхай хотод эхэллээ.

 ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан "Аз жаргалтай мөс цасны улирал, Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол" Өвөр Монголын өвлийн соёл, аялал жуулчлалыг сурталчлах үйл ажиллагааны эхний өртөө 09-р сарын 21-нд "Олон арлын хот", "Романтик хот" нэртэй Жүхай хотод боллоо. 

"Өвлийн улиралд Өвөр Монголын аялал жуулчлал нь соёлын уламжлалаас шалтгаалан илүү сонирхолтой байдаг. Энэхүү өвлийн соёл аялал жуулчлалыг сурталчлах үйл ажиллагаа нь зөвхөн соёл, аялал жуулчлалын тусгай шугамын бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна өвлийн 14 дэх удаагийн өвлийн улирлын спортын наадам, түүнчлэн Өвөр Монголын соёлоор шинийг санаачлах, Улаанмөчирийн тоглолт зэргээр жуулчдад соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах болно" гэж ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газрын орлогч дарга Ли Шяочю танилцуулав.

Уулзалт дээр уянгат дууны эгшиг, уран бүжгийн хэмнэлд тал нутгийн соёлын хэв намбыг гайхалтай сайхан харууллаа. Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын газар, Хөлөнбуйр хот, Улаанхад хот, Шилийнгол аймаг нь Өвөр Монголын онцлог шинжтэй соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёл аялал жуулчлалын алдарт маршрут, соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар холбогдох бодлого, арга хэмжээг сурталчилж байна. Мөн хурлын үеэр Өвөр Монголоос гаднах бусад  аялал жуулчлалын компаниудад хөнгөлөлттэй урамшууллыг танилцуулав. Өвөр Монголын Спортын Товчооны холбогдох ажилтнууд зочдод "14 дэх өвлийн спортын наадам"-тай холбоотой арга хэмжээ, тэмцээний хуваарилалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.

Өвөр Монгол, Макао, Жүхай хотын аялал жуулчлалын зургаан агентлаг соёл аялал жуулчлалын нөөцийг хөгжүүлэх, жуулчдыг дагалдан явахад хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн соёл аялал жуулчлалын салбарын хөгжлийг хамтран ахиулав.

"Эх орны олон үндэстнүүдийн соёлын ялгаа, хойд ба өмнөд нутгийн соёл, ардын зан заншлын онцлог шинж чанарыг ойлгон мэдрэх нь олон жуулчдын хэрэгцээ шаардлага юм. Өвөр Монгол дахь өвлийн соёл аялал жуулчлалыг сурталчлах үйл ажиллагаагаар дамжуулан илүү олон хамтын ажиллагааны боломжуудыг олохыг хүсэж байна" гэж Жүхай хотын Хүмэйда олон улсын аялал жуулчлалын компанийн дотоодын төвийн ерөнхий менежер Жин Ни ярив.

Дараагийн хэдэн өдөр Өвөр Монголын өвлийн соёл аялал жуулчлалыг сурталчлах үйл ажиллагаа Шанхай, Бээжинд ч зохион байгуулагдаж, Өвөр Монголын өвлийн соёл, аялал жуулчлалын нөөцийн бүтээгдэхүүнийг идэвхтэй сурталчилж, соёл, аялал жуулчлалын солилцоо, ууслыг дэмжин ахиулах болно. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Тал нутгийн үүл АПП
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл