УТЗЗ-ний ӨМӨЗО-ы ⅩⅡ хорооны 3 дугаар хуралд уригдан оролцсон Хонконг, Макаогийн 24 гишүүн 01-р сарын 13-ны өдөр Жүн Хуань аж үйлдвэрийн парк, Өвөр Монголын байгалийн музей болон Хөх хотын Шин Кан тойрогтой танилцсан байна.
- Эх орны хил дээр байдаг Өвөр Монгол орон дэлхийн тэргүүлэх өндөр технологийн үйлдвэртэй болно гэж би огт бодоогүй шүү дээ гэж Жүн Хуань аж үйлдвэрийн паркт дэлхийн хамгийн том дан болор цахиурын саваа үйлдвэрлэх цехэд Хонконг, Макаогийн гишүүнээр тусгайлан уригдсан гишүүн Чэнь Жяаньвэн өөрийн бодлоо хуваалцсан байна.
Дэлхийн тэргүүлэх өндөр технологийн аж ахуйн нэгжээс байгалийн гайхамшигт экологи хүртэл иргэдийн амьдралд хүрэх бүхий л арга замаар гишүүд Өвөр Монголын хөгжилд гарсан асар их өөрчлөлтийг гүнзгий мэдэрсэн юм.
- Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар би өмнө нь зөвхөн Засгийн газрын ажлын тайланг харж байсан. Харин өнөөдөр тухайн газартай нь танилцсанаар Өвөр Монголын тухай илүү гүнзгий ойлголттой болсон юм. Би Өвөр Монголын ирээдүйн хөгжилд итгэлтэй байна. УТЗЗ-ний гишүүн болсны хувьд би өөрийн давуу талдаа тулгуурлаж, Өвөр Монголын хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна.
