solongonews
30 аж ахуйн нэгж ӨМӨЗО-ы ”Хамгийн сайхан гэр бүл”-д үйлчилгээ үзүүлж байна
2020-05-12 16:39
30 аж ахуйн нэгж ӨМӨЗО-ы ”Хамгийн сайхан гэр бүл”-д үйлчилгээ үзүүлж байна

ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбоо "Хамгийн сайхан гэр бүл” төсөлд үйлчилгээ үзүүлэх анхны ээлжийн 30 аж ахуйн нэгжийн нэрсийг саяхан тодруулав.

Энэхүү 30 аж ахуйн нэгж 2020 оны Өвөр Монголоос шалгаруулсан “Хамгийн сайхан гэр бүл”, “Таван сайнтай гэр бүл”-д бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэх, хоол хүнс хийх, ном сонгох, худалдан авалт зэрэг авран төрлөөр үйлчилгээ үзүүлнэ.

ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооны холбогдох ажилтан: - Энэхүү арга хэмжээгээр дамжуулан “Хамгийн сайхан гэр бүл”-ийн хүндэтгэл, аз жаргалыг нэмэгдүүлж, улмаар илүү олон хүн, гэр бүлд нөлөөлж, энэхүү эерэг үйл ажиллагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм гэжээ.    

“Хамгийн сайн гэр бүл”-ийн үйл хэрэг бүх гэр бүлүүдийн үлгэр дуурайл, эв найрамдалтай нийгмийн үндэс суурь болж байна. Эдгээр нөхөрсөг аж ахуйн нэгжийн хайр халамжаар дамжуулан олон олон “Хамгийн сайхан гэр бүл”-ийг бий болгож, сайн сайхан нийгмийн орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байна” гэж төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нэг болох Өвөр Монголын Мэн Юань соёлын хөгжлийн ХК-ийн ажилтан Ү Шуан-Ин ярилаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл